• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2012 он бол Хятадын гадаад харилцаа өрнүүн хөгжсөн нэг жил болох ёстой

CRI       (GMT+08:00) 2012-01-10 17:48:29

      Хятадын ГХЯ-ны сайдын туслах Лю Жэньминь 8-ны өдөр Бээжинд хэлэхдээ, 2012 он бол Хятадын эргэн тойрны гадаад харилцаа өөдтэй өнгөтэй байх нэг жил юм гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, 2012 онд, БНСУ-д болсон цөмийн аюулгүй байдлын чуулга уулзалт, Энэтхэгт болсон Алтан тоосгоны орнуудын чуулга уулзалт зэрэг нь Хятадын удирдах хүн Азийн орнуудын удирдагчидтай уулзалт хэлэлцээ хийх чухал тавцан болж байна. Хятад улс холбогдох орнууд хоорондын дээд зиндааны харилцан айлчлал, стратегийн яриа хэлэлцээ, шууд зөвшилцөл хийх зэрэг олон давхаргын, олон салбарын тогтолцоог гүйцэд ашиглаж, стратегийн хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэх болно. Хятад улс тус бүс нутгийн ээдрээтэй асуудлыг зохицуулахын төлөө үргэлжлэн бүтээгчээр оролцож, уулзалт хэлэлцээрээр дамжуулан хөрш орнууд хоорондын оршиж байгаа зөрчил маргаан болон асуудлыг зохистой зохицуулж, хамтаар тус бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ.

  Хятад улс Азийн орнуудтай ашиг сонирхол, соёлын солилцоогоо цаашид гүнзгийрүүлэн эрчимжүүлж, олон нийтийн гадаад харилцааг идэвхтэй өрнүүлэн, ард түмэн хоорондын харилцан ойлголцол хийгээд найрамдлыг зузаатгана гэж Лю Жэнь-минь хэлсэн байна. \Рэнчинсоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе