• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2011 онд Хятадын аялал жуулчлалын ерөнхий орлого 18%-р нэмэгджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-01-11 11:02:13

      Хятадын аялал жуулчлалын судалгааны газрын 10-ны өдөр нийтэлсэн судалгааны тайлангаас үзвэл 2011 онд Хятадын аялал жуулчлалын ерөнхий орлого өнгөрсөн оныхоос 18%-р нэмэгдэн, дотоодын болон гадаадад жуулчлагсдын тоо эрс нэмэгдэж, гадаадын жуулчдын тоо ч зохих хэмжээнд нэмэгдсэн байна.

      2011 онд Хятадын дотоодын жуулчдын тоо 2 тэрбум 600 саяд хүрч, өнгөрсөн оныхоос 10%-р нэмэгдсэн ба гадаадад жуулчлах хүний тоо 70 саяд хүрч, өнгөрсөн оныхоос 20%-р, гадаадаас Хятадад айлчилсан хүний тоо 10%-р тус тус нэмэгдсэн гэж Хятадын аялал жуулчлалын судалгааны газар тооцоолжээ.

  2012 онд Хятадын аялал жуулчлалын эдийн засгийн байдал мөн л нэлээд хурдтай хөгжих бөгөөд 2011 оныхоос 9%-р нэмэгдэж мэднэ гэж уг судалгааны газар үзэж байна.\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе