|
|
||
Хятадын ложистикийн мэргэжилтэн 10-ны өдөр Бээжинд хэлэхдээ, 2012 онд Хятадын нийгмийн ложистикийн ерөнхий хэмжээ 11 шахам хувиар нэмэгдэнэ
гэжээ.
Мөн өдөр болсон "2012 Хятадын ложистикийн хөгжлийн тайлан хурал" дээр мэргэжилтэн хэлэхдээ, 2012 онд Хятадын ложистикийн хөгжлийн хурд удааширч харьцангуй тогтвортой болно. Ложистикийн хөгжлийн нарийвчилсан, автоматжсан хангамжийн үйлчилгээний шаардлага цаашид нэмэгдэж, төрөлжсөн, өвөрмөц онцлог бүхий нэгдсэн хангамжийн шаардлага мөн нэмэгдэх болно. Электрон худалдаа, оршин суугчдын хэрэглээ зэргийн ложистик, шуурхай үйлчилгээнд найдах шаардлага ихсэж, зах зээлийн өрсөлдөөн ширүүсч, зах зээлийн шаардлагад зохицохгүй болсон аж ахуйн нэгжүүд шигшигдэх эрсдэлд нүүрлэх болно.
Эх сурвалжид тэмдэглэснээр, 2011 онд Хятадын нийгмийн ложистикийн ерөнхий хэмжээ 160 триллион юаньд хүрч, нэмүү өртөг нь 3 триллион юаньд хүрснээр тус тус 12 ба 14 хувиар өсөн нэмэгджээ. \Урьхан орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |