• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын өнцөг буланд сар шинээ тэмдэглэцгээж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-01-23 17:38:30

      Өнөөдөр бол цагаан сарын шинийн нэгэн. Хятадын өнцөг булан бүрт хөл хөгжөөн ихтэй, сар шинээн тэмдэглэж байна. Бээжинийн Цаоян цэцэрлэгт хүрээлэнд цагаан сарын шинийн нэгнээс зургаан хүртэл, гадаадын зуугаад уран бүтээлчид уран бүтээлээ тоглон үзүүлнэ. Оросын ардын урлагийн хамтлаг уянгат дуу, уран бүжгээрээ орос нутгийн зан үйлийг тоглон үзүүлнэ. Их Британийн ардын урлагийн хамтлагийн хөөрөгт лимбийнхний яруу уянгалаг эгшиглэн цэцэрлэгт хүрээлэнд цуурайтна. Францын Писто Фастогийн хошин инээдмиийг хүүхдүүд хамгаас илүү сонирхож байна.

  Хятадын Шандүн мужийн Хайян хотын Бэйцэн ян тосгонд тариачид уламжлалт янго бүжиг бүжиглэх хэлбэрээр сар шинээ угтаж байна. Өглөө эрт тариачид ёслолын хувцасаа өмсөж, цог жавхлан төгөдөр, цан хэнгэрэг нижигнүүлэн, янго бүжгээ бүжиглэв. 

    Өглөө эрт цаасан пуужин дуугаран нижигнэсний дараа багачууд хүүхдүүд шинэ хувцасаа өмсөж, аав ээжийнхээ хамт гудам зээлээр гарч, янго бүжгийг сонирхов. Хэдэн арван хүнээр бүрэлдсэн янго бүжгийн багийнхан гүнж гүнтэн тоглож, алиа хөөрхөн хүүхэд, ааш муутай эмгэн тоглож, дэвүүр, гарын алчуур хаялцаж бүжиглэцгээнэ.

     Сар шинийн үеэр бүгдээрээ янго бүжиглэж, баяр хөөрөөр бялхаж, цагаан сарын уур амьсгал дүүрэн байдаг гэж тариачид хэлж байна. Одоо тариачдын амьдрал сайжирсан болохоор сар шинийг баяр     хөөртөй өнгөрүүлэх хэрэгтэй. шинийн нэгэн, хоёр, гурванд тосгоныхон бүр янго бүжиглэдэг гэж тариачид хэлж байна.       
     Хятадын өмнөд нутгийн Гуанжүө хотын сар шинийн цэцгийн зах бол Хятадын уламжлалт соёлын онцлогтой юм.  Гуанжүө хотын алдартай цэцгийн зах бол Юе шю дүүргийн бээжин гудамжны дэрэгдэх Шихүлү цэцгийн зах болно. уг захын ажилтан Жай танилцуулж хэлэхдээ:  

Энэ жилийн хамгийн онцлог нь энэхүү асарт хаалга болно, асарт хаалгын доор талт хоёр луут завь байгаа, түүний дээр баяр баясгалант камикс зурагтай гэжээ. 

     Өнгө өнгийн бадран дэлгэрч байгаа цэцэг хуарууд сайн сайхныг бэлгэддэг. туурын цэцэг нь хуримлаагүй эрэгтэй хайр дурлал, амьдралын ханьтайгаа учран золгох учрал тохиолыг авчирдаг гэдэг.  

     Гуан жөү хотын иргэн Шяохүй хэлэхдээ: манай гэрийнхэн цэцгийн захаар хоёр удаа ордог. эхний удаад цэцгийн зах ажилласан өдөр туурын цэцэг, сэрүүн цэцэг зэргийг худалдан авдаг. Хоёрдох удаа нь битүүний орой битүүний хоолоо идчихээд гэр бүлийн хамт цэцгийн захаар тойрон сонирхдог. Гуанжөүгийн цэцгийн зах нь цэцэг хуар худалдахаас гадна, засал чимэглэлийн зүйлүүд зардаг гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе