• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын харъяат нар олон янзын арга хэмжээ зохион байгуулж, Луу жилээ угтжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-01-23 16:18:53

      Хятадын уламжлалт цагаан сарын баяр болж байгаад гадаадад байгаа Хятадын харъяат болон харьд суралцаа Хятадын оюутнууд янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж, шинэ оноо угтацгаасан байна.

      Данийн нийслэл Копенхаген хотын төвд цагаан сараа угтах концерт болж, Хятадаас Данид суугаа элчин сайдын яамны түр хамаарагч, орон нутгийн олон салбарынхан болон Хятадын харъяат зэрэг мянгаад хүн концертыг сонирхжээ. Данийн ерөнхий сайд Хелле Торнинг Шмитт уг үйл ажиллагаанд баярын захиа ирүүлжээ.

      Сингапур, Германы Мюнхен, Швед, Мексик зэрэг улс оронд суралцагч Хятадын оюутнууд болон Хятадын харъяат нар олон янзын арга хэмжээ зохион байгуулж, Луу жилээ угтжээ.\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе