• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао дарга Бээжин хотын иргэдтэй цагаан сараа хамт тэмдэглэлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-01-23 15:29:03

       1-р сарын 22-ны өдөр бол билгийн улирлын битүүний өдөр юм. Өглөө эрт, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао Бээжин хотын хөдөө тосгоноор үндсэн шатны боловсон хүчин болон иргэдтэй уулзаж, олноороо хамтаар цагаан сараа тэмдэглэсэн байна. Дарга Хү Жиньтао намын төв хороо, төрийн зөвлөл болон цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс нийт нам, нийт цэрэг болон олон үндэстний иргэдэд цагаан сарын мэндчилгээ болон ерөөлөө дэвшүүлсэн байна.

       Мөн өдөр, Хү Жиньтао дарга Чянь мэн буюу урд хаалгын худалдааны гудамжинд тойрон үзэж, тухайн газрын засаж сэлбэж, тохижуулж буй байдалтай танилцсан байна. Тэрээр Бээжин хотын холбогдох хариуцлагатанд хандаж хэлэхдээ, Бээжин бол түүх соёлын урт удаан өв уламжлалтай эртний хот юм, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх нь ихээхэн нөөц хүчинтэй юм. Үйлчилгээний салбарын хөгжлийн алхмыг улам түргэтгэн, нийт иргэдийн бодисын соёлын хэрэгцээг хангах хэрэгтэй гэжээ.

       Үүнээс гадна, Тэрээр Бээжин хотын Шүньй дүүргийн нэгэн хүнсний компанид очиж, аж ахуйн нэгжийн хариуцлагатанд захихдаа, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэсэн байна. Мөн Хуйрөү дүүргийн нэгэн тариачны гэрт очиж хэлэхдээ, намын төрийн бодлого болох тариаланг хөгжүүлэх, тариачдад ашигтай, тариачдыг баяжуулах бодлогоо өөрчлөхгүйгээр барахгүй үргэлжлэн эрчимжүүлэх болно гэжээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе