|
|
||
23-н бол луу жилийн цагаан сарын шинийн нэгэн. Хятадын аялал жуулчлалын гол хотууд болон үзэсгэлэнт цэгүүд зүг зүгийн жуулчдыг баяртай хүлээн авч, өмнөд умард нутгуудаар хаврын баярын аялал жуулчлал зэрэг өрнөж байна.
Амралт, аялал жуулчлалын үндэсний газрын зөвшилцөх хурлын тамгын газраас мэдээлснээр, Хятадын аялал жуулчлалын гол хотын цаг агаар сайн байлаа,мөн том том үзэсгэлэнт газрууд баялаг агуулгатай хөтөлбөр болон ажиллагаа өрнүүлж, зүг зүгийн жуулчдыг өөртөө татсан байна. Цагаан сарын амралтаар аялал жуулчлал оргилдоо хүрч, Гуандүн, Сүжөү, Жэ жян зэрэг газраас маш олон жуулчид зүүн хойд нутгуудаар аялсан байна.
Өмнө зүгийн нутгуудаар ч аялал жуулчлал ид өрнөж байна. Шанхай хотын Дорнын сувд хэмээх телевизийн цамхаг өдөрт давхардсан тоогоор 22 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16% нэмэгдлээ. Ханжөүгийн Лин инь байгалийн үзэмжит бүс давхардсан тоогоор 58 мянга 200 жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 38.9% нэмэгдсэн байна.\Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |