|
|
||
Хятадын уламжлалт цагаан сараар Хятадад суралцаж байгаа гадаадын 200 гаруй мянган оюутан сурагч усыг нь ууж, ёсыг нь дагана гэдгээр Хятадчуудын хамт сар шинийг баяр хөөртэй өнгөрүүллээ.
Сар шинийн баяраар Бээжингийн гадаад хэлний их сургуулийн гадаадын оюутнууд цагаан сарын уран сайхны тоглолт зохион байгуулж, Итали, Өмнөд Солонгос, Америк, Япон, Франц зэрэг 10 гаруй орнуудын оюутнууд хамтдаа Хятадын соёлын онцлогтой тоглолт тоглолоо. Тэд урсам сайхан хятад хэлээр шог яриа ярьж, Хятадын уламжлалт ү-шү, тайжичуань тоглож, лимбэ үлээж, үзэгчдийн сайшаал, талархлыг хүлээлээ.
Тажикстаны оюутан Милү орон нутгийн ший болох Чуаньжю шийний нүүрны дүрс хувиргах тоглолт тоглов.
Милү хэлэхдээ: зургаан жилийн өмнө анх Хятадад ирэхэд ханз үсгээр нэрээ ч бичиж чадахгүй байлаа. Одоо хятад хэлээр товоггүй ярьж, шог үлгэр хэлж, ном бичиг унших болсон. Үүнээс гадна Юүньнань мужийн үндэстний цөөнхийн онцлогтой Хү лүси хөгжмйг ч үлээж хөгжимдөх болсон гэжээ. Тэрээр хэлэхдээ: хятад хэл миний амьдралд эргэлт гаргасан. Миний одоогийн амьдрал Хятадтай нягт холбоотой, хятад хэл миний хоёртох эх хэл болж, Хятад улс миний хоёрдох нутаг болов, ялангуяа "нүүрний дүрс хувилгах тоглолт" амьдралд маань өнгө аяс нэмлээ гэжээ.
Орон нутгийн ший болох чуань жю ши бол маш гайхамшигтай урлаг болно, сурахад хялбар биш. Нүүрний дүрсний хувилбар бүр нь нэг хүнийг төлөөлж, хүн болгон өөрийн гэсэн үлгэртэй. Эдгээр хүн, үлгэрээр дамжуулан Хятадын түүх соёлыг ойлгож, тэр тусмаа хятадчуудын баяр хөөр, гомдол хорслыг алхам алхмаар мэдэрлээ гэж тэрээр хэлж байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улс улам нээлттэй болж, эдийн засаг түргэн хөгжсөнөөр, улам олон гадаадын оюутнууд Хятад ирж суралцаж байна. Хятадын Боловсролын Яамны бүртгэлээр, Өнөө 190 гаруй улс орон, газар нутгийн 260 мянга гаруй оюутан сурагч Хятадад сурч байна.
Боловсролын Яамны 2012 оны Хятадад суралцаж байгаа гадаадын оюутнуудын сургууль төгсөх цагаан сарын хүлээн авалт дээр, Хятадын Боловсролын Яамны олон улсын хэлтсийн дарга Лю Баоли гадаадын оюутан сурагчдад сар шинийн мэндийг дэвшүүлээд Хятадын засгийн газар өнгөрснийхтэйгээ адил олон улсын боловсролыг хөгжүүлж, улс түмэнтэй олон улсын боловсролын хамтын ажиллагааны солилцоог чангатгана. Хятадын засгийн газар болон их дээд сургуулийнхан Хятадад суралцаж байгаа оюутан сурагчдад улам сайн аятай суралцах, амьдрах орчин бүрдүүлж, Хятадад ажиллаж байгаа оюутнууд ажил үйлсээ бүтээх улам чөлөөтэй уур амьсгал бий болгоно гэж тэмдэглэжээ.
Хятад улс ирээдүйд Хятадад ирж суралцах ажил төрлийг ихээр хөгжүүлж, өргөтгөнө, Хятадад ирж суралчагчдын хэмжээг нэмэгдүүлж, Хятадын засгийн газрын тэтгэлэгийн баримжааг дээшлүүлэхийг бодож байна. Өөрөөр хэлбэл удалгүй ирээдүйд Хятадын засгийн газраас үлэмж мөнгөний хөрөнгө оруулалт хийж, оюутан нэг бүр засгийн газрын тэтгэлгийг эдэлж, оюутан сурагчдын амьдралын нөхөн олговор болон бусад зардал ихээхэн нэмэгдэх болно гэж тэрээр тэмдэглэжээ. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |