• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

 Хөлөнбуйрын "Таван тансаг" хамтлаг НҮБ-ын шагнал хүртлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-01-26 16:36:23

     НҮБ-ын хүн амын оршин суух зөвлөл 25-ны өдөр Нью-Иорк дахь НҮБ-ын төв байранд ажиллагаа зохиож, Хятадын ӨМӨЗР-ны "Таван тансаг" хүүхдийн найрал дууны хамтлагт "Хүн төрөлхтний халамжит иргэн, хөгжим ба хөгжил" шагнал хүртээсэн байна. НҮБ-ын хүн амын оршин суух зөвлөлийн харьяа НҮБ-ын халамжийн байгууллага анх удаа Хятадын цөөнх үндэстэн болон хүүхдүүдэд дээрх шагналыг олгож байна.

    Хөлөнбуйрын "Таван тансаг" хүүхдийн найрал дууны хамтлаг 2007 оны 1-р сард байгуулагдсан, 40 гаруй бүрэлдэхүүнтэй. Хамгийн бага нь 5 настай, хамгийн том нь 13 настай. Гуравны хоёр хувь нь мал аж ахуй, ой болон тариалангийн нутгийн хүүхдүүд юм. Тэд таван үндэстний хэлээр 30 гаруй дуу дуулсан нь бүгд үеийн үед уламжлагдаж ирсэн хүүхдийн дуунууд юм.

    НҮБ-ын халамжийн байгууллага хүн төрөлхтний хөгжил оршин тогтнох явц дахь идэвхтэй хүчин зүйлд анхаарлаа хандуулсаар ирсэн юм. 2011 онд тэд дэлхийн 40 гаруй орны дэвшүүлсэн 120 төслөөс Хятадын Хөлөнбуйрын "Таван тансаг" хүүхдийн найрал дууны хамтлагийг сонгож, энэ хүүхдүүд 2010 оны ДЯ-д тоглосон ба 5 жилийн явц нь дуу хөгжим хүний хувь заяаг өөрчилсөн сэтгэл хөдөлгөм түүхийг дэлхийн дахинд харууллаа гэж үзжээ.

   Хятадаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч, элчин сайд Ли Бао Дүн мөн өдөр хэлсэн үгэндээ, цөөнх үндэстний хүүхдүүд өөрийн эх хэлээр тал нутагт үеийн үед уламжлагдаж ирсэн дууг уянгалуулан дуулж, дуугаараа тал нутгийн соёлыг дэлхийд таниулж, хүсэл эрмэлзэл бялхсан хөг айзмаар тогтвортой хөгжлийн амьд гэрч боллоо гэсэн байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе