• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан сарын хугацааны жижиглэнгийн худалдааны борлуулалт 470 тэрбум юаньд хүрчээ

CRI       (GMT+08:00) 2012-01-29 15:14:28

     Энэ оны билгийн улирлын цагаан сарын битүүнээс шинийн зургаан хүртэл Хятадын гол жижиглэнгийн худалдаа болон гуанз рестораны аж ахуйн нэгжийн борлуулалт 470 тэрбум юаньд хүрч, 2011 оны цагаан сарын хугацааныхаас 16.2% нэмэгдсэнийг Хятадын Худалдааны Яамны 28-ны өдөр нийтэлсэн мэдээнд тэмдэглэжээ.

      Хятадын олон газрын худалдааны аж ахуйн нэгж цагаан сарын борлуулалтын боломжийг ашиглан төрөл бүрийн урамшуулалтай борлуулалтын ажиллагаа өрнүүлсэн байна. Баярын хугацааны барааны захын борлуулалтад брэндийн бараа, моодны бараа, өвөрмөц онцлогтой бараа бүтээгдэхүүний хэрэгцээ их байж, битүүний хоол гуанз рестораны захын гол зүйл болсон байна. Сүмийн цуглаан, ардын зан үйлийн үзэсгэлэн нь ард олны соёлын хэрэглээний гол зүйл болсон гэж Худалдааны Яам илэрхийлжээ.

       Цагаан сарын хугацаанд Хятадын 36 том дунд хотын өдөр тутмын хэрэглээний зайлшгүй бүтээгдэхүүний хангалт хүрэлцээтэй байж, төрөл зүйл нь баялаг эргэлт нь тогтвортой байлаа гэж Худалдааны Яам бас тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе