• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хаврын баяраар 31 сая зорчигч тээвэрлэжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-01-30 10:41:00

       Сэтгүүлч 29-ний өдөр Төмөр замын яамнаас мэдээлснээр, хаврын баярын 7 хоногт Хятадын төмөр замын зорчигчдын хэмжээ давхардсан тоогоор 31 сая 304 мянгад хүрч, үүнээс шууд хүргэсэн зорчигчийн тоо давхардсан тоогоор 10 сая 470 мянгад хүрчээ. Мөн 73 сая 130 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хувь өсжээ.

       Хаврын баярын хугацаанд Хятадын өмнөд нутгаар цас бороо холилдон орж, цаг агаар хүйтэн байлаа. Төмөр замын холбогдох салбар цаг агаар зам тээвэрт нөлөөлөхгүй байх талаар нааштай арга хэмжээ авч, яаралтай автобусны шугам нээх зэргээр зохицуулснаар унаа хүлээх хүн олширч ачаалал үүсэх зэрэг хүндрэл гарсангүй. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе