|
|
||
Хятадын биет бус соёлын өвийг хамгаалсан үр дүнгийн үзэсгэлэн 5-ны өдөр Бээжин дэхь Хятадын хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн шинэ ордонд нээлтээ хийжээ.
Нээлтийн ёслол дээр Хятадын Соёлын яамны сайд Цай Ү цохон тэмдэглэхдээ, Хятадын биет бус соёлын өвийг хамгаалах ажил Хятад улсын өнөөгийн байдалтай зохицсон биет бус соёлын өвийг хамгаалах ажлын тогтолцоог бүрдүүлж эхэлсэн юм. Энэ удаагийн үзэсгэлэн нь биет бус соёлын өвийг үр дүнтэй хамгаалсан үндсэн туршлага, ажиллах арга барилыг дүгнэсний үндсэн дээр Хятадын олон газрын биет бус соёлын өвийг хамгаалах талаар олсон амжилтыг төвлөрүүлэн үзүүлж, нийгэмд биет бус соёлын өвийг бүрэн дүүрэн хамгаалахын ач холбогдол ба агуулгыг бүрэн ойлгуулах, биет бус соёлын өвийг хамгаалах ажил эрүүл саруул,гүн гүнзгий өрнөхийг урагшлуулах зорилготой гэжээ.
Уг үзэсгэлэн 2-р сарын 15 хүртэл үргэлжилнэ. \Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |