|
|
||
Өнөөдөр\6-ны өдөр\ Хятадын билгийн улирлын 1-р сарын 15 буюу өлзийт боовны баярын өдөр. Өлзийт боов идэн, цэцгэн дэнлүү сонирхох зэрэг олон хэлбэрээр Хятадын ард түмэн өлзийт боовны баяраа тэмдэглэж байна.
Билгийн улирлын 1-р сарын 15 бол жилийн анхны тэргэл сартай өдөр, өлзийт боов идэж энэхүү баярыг тэмдэглэх нь Хятадын уламжлалт ёс заншил юм. Бээжингийн Жинь Фан өлзийт боовны борлуулах цэгүүдэд хүйтэн салхитай хаврын өглөөнөөс эхлэн худалдан авагчид урт дараалал үүсгэн зогсчээ. Тэнд байсан хотын иргэд сэтгүүлчид хандан хэлэхдээ:
"Манай Бээжинчүүд эндхийн өлзийт боов идэх дуртай. "
"Би бүүр багаасаа Жинь Фан үйлдвэрийн өлзийт боовыг идэж өссөн. 60 гаруй жил болж байна."
"Эндхийн өлзийт боов чанар сайтай , жил болгон эндээс худалдан авдаг."
Жинь Фан өлзийт боовны үйлдвэрийн захирал Лю Чүньпиний танилцуулснаар, энэ жил өлзийт боовны борлуулалт өнгөрсөн жилийнхээс 15-аас 20 хувиар нэмэгдэж, өдөрт бараг 5 тонн өлзийт боов борлуулж байна. Түүнчлэн энэ жилийн борлуулалтын оргил үе нь өнгөрсөн оныхоос эрт байгаа, цагаан сарын шинийн наймнаас эхлэн худалдан авагчид оочерлон авсаар байна. Энэ жилийн өлзийт боовны үнэ өнгөрсөн оныхтой бараг адилхан, килограмм бүрийг 52-оос 76 юаниар борлуулж байна. Өлзийт боовон дотор Бээжингийн иргэдийн идэх дуртай олон шанзыг хольсон төдийгүй бас шинэ шинэ амтлагч нэмсэн гэжээ.
Өлзийт боов идэхээс гадна, Хятадын уламжлалт заншлаар энэ өдөр хүмүүс гудамж талбайд гарч, цэцэгт дэнлүү сонирхон, дэнгийн оньсого таадаг. Хятадын зүүн нутгийн Шаньдүн мужийн Хай Ян хотод энэ жил тусгай сэдэвт цэцэгт дэнлүүний томоохон үзэсгэлэн зохиож, энэ жилийн эзэн- лууны хэлбэртэй томоохон дэнлүүнээс гадна, мөн тухайн нутгийн онцлогтой, хүмүүсийн анхаарал сонирхлыг татсан дэнлүү хийж, хүмүүс ший янгуу бүжиж, баярын өдрийн уур амьсгал бялхан байлаа.
"Миний бодлоор энэ оны дэнлүү өнгөрсөн жилийнхээс том бас гоёмсог болжээ. Надад хамгийн их таалагдсан нь алтан лууны хэлбэртэй дэнлүү, үнэхээр нүдэнд тусч байна" гэж тус хотын нэг иргэн хэлж байлаа.
Түүнчлэн Хятадын зүүн хойд нутгийн Хармөрөн муж болон Жэжян мужийн Вэньжөү хот зэрэг газруудад нутаг нутгийн өвөрмөц онцлогтой өлзийт боовны баяраа тэмдэглэж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |