• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"12-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд 1 сая 172 мянган га газрыг ойжуулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-02-07 16:01:44

            Сурвалжлагч Өвөр Монголын Өөртөө Засах Районы Ойн аж ахуйн танхимаас мэдээлснээр, "12-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Өвөр Монгол Хятадын баруун хойд нутаг, умард нутаг, зүүн хойд нутгийн хамгаалалтын ойн бүсийн төслийн хүрээнд 1 сая 172 мянган га газрыг ойжуулах үүргийг биелүүлж, эх орны умард нутгийн экологийн чухал халхавч байгуулахад цаашид хувь нэмэр оруулах болно.

            "12-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Өвөр Монгол Хөлөн-Буйрын цөл нутаг, Хорчины цөл нутаг, Муу-Усын цөл нутаг болон Улаан-Бөхийн цөл нутгийн зүүн хэсгийн цөлжилтөөс сэргийлэн цөлжилтийг засах ажлыг сайн хийж, Хөлөн-Буйр, Хорчин, Муу-Ус цөлжсэн 3 том нутаг болон Хөх-хотын эргэн тойрны нутаг зэрэг газар нутгуудад 7 га шахам талбайтай Угтамд нарсан модны 4 бааз байгуулан, Шар-мөрөний сав газар, Ляо-хэ голын сав газар, Нон мөрний сав газар зэрэг гол чухал газар нутгуудын газрын хөрсний идэгдлийг засах хүрээг тэлэн өргөтгөж, Бор-тохойн тал, Түмэдийн тал зэрэг газар нутгуудын тариан газрын хамгаалалтын ойн байгуулалтыг эрчимжүүлнэ. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе