• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын циркийн хамтлаг тоглолтоо хийлээ

CRI       (GMT+08:00) 2012-02-17 16:35:15

     2012 оны 2-р сарын 16-ны орой нийслэл Улаанбаатарт "2012 оны хаврын баярыг угтах циркийн тоглолт" болж, нийслэлийн хэдэн мянган үзэгчид тус тогтлолыг үзэн сонирхосон юм. Олон улсын шилдэг циркийн урлагийн 10 гаруй удаагийн шагналтай, Өвөр Монголын циргкийн хамтаг болон Монгол улсын уран бүтээлчид нэгэн тайзнаа тоглосон нь тус тоглолтын онцлог байлаа. "Хүрдэн дээрх бүжиг", "ном сум", "зул бүжиг ба уран нугаралт", илив, сандал өргөх, "уургачны домог" зэрэг уран үзүүлбэрүүд нь үзэгчидийн анхаарлыг хамгийн илүү татаж байлаа.

     Тус удаагийн тоглолтонд Өвөр монголын циркийн хамтлагийн 41 уран бүтээлчид ирж оролцлоо. Монгол улсын Соёл урлагийн их сургуулийн уран бүтээлчид, Монгол улсын циркийн уран бүтээлчидийн хамтлаг мөн нэгэн тайзаа тогллоо. Улаанбаатар дахь Хятадын соёлын төв зэрэг байгуулагууд хамтран ажиллаж тоглолтыг зохион байгуулсан байна.

     Хятадаас Монгол улсад суугаа элчид сайд Ван Шяолүн, дэд сайд Ван фүкан, соёлын зөвлөх Вэй Хүншэн нар нийслэлийн олон үзэгчидтэй хамт тоглолтыг үзэн сонирхолоо. Мөн Улаанбаатар дахь Хятадын соёын төвийн хамт олон, Монгол улсад ажиллаж сурч буй Хятадын харьяат хүмүүс, оюутан сурагчид, хэвлэл мэдээллийн сэтүүлчид ч оролцсон юм.

     Өвөр Монголын циркийн хамтлаг нь сүүлийн жилүүдэд Европ, Америк тивийн зэрэг 10 гаруй орнуудаар нийт 2000 гаруй удаа тоглолт хийж, уран авьяас, өндөр зиндааны үзүүлбэрүүдээрээ үзэгчид оны таашалыг хүлээж иржээ.\Улаанбаатар дахь салбарын М.Цэцэн, Ж.Уртнасан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе