• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжинд амьдардаг Монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэж байна

CRI       (GMT+08:00) 2012-02-22 14:17:24

 

     Баясгалан хэмээх усан луу жилийн цагаан сарын шинийн нэгний өдөр буюу 22-ний өдрийн өглөө Бээжинд ажиллаж, амьдардаг монголчууд Монгол улсын элчин сайдын яамны байранд хуран цугларцгааж, цагаан сарын золголтоо хийж, баярын зоог барьцгаав.

      Цагаан сарын золголтонд МУ-аас БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар тэргүүтэй нийт 70 гаруй монголчууд уламжлалт ёс заншлаар хамгийн түрүүнд настан буурлуудтайгаа золгож амар мэндийг нь мэдсэнээр ёслолын үйл ажиллагааг эхлүүллээ. Золголтонд мөн БНХАУ-д ажлын айлчлал хийж буй МУ-ын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

      Баярын зоогонд нийт 1000 гаруй ширхэг буузыг өөрсдөө чимхэж бэлдсэн гэж тус яамны үйлчилгээний албаны ажилтан манай сурвалжлагчид мэдээллээ. \Мэдээлсэн: Б.Мөнхтуул\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе