• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын УТЗЗ-ийн ээлжит чуулган 3-р сарын 3-ны өдөр Бээжинд нээгдэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-02-26 16:34:26
  Бүх Хятадын УТЗЗийн байнгын хорооны хурал 26-ны өдөр Бээжинд бүгд хурлаа хийж, УТЗЗ-ын 11-дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулганыг 3-р сарын 3-ны өдөр Бээжинд хуралдуулахаар тогтов.

     Энэ бол УТЗЗ-ийн энэ удаагийн сонгуулийн Бүх Хятадын Хорооны жилийн хамгийн сүүлчийн удаагийн ээлжит чуулган болно. Бүх Хятадын УТЗЗ-ийн байнгын хорооны баталсан тогтоолын дагуу энэ удаагийн жилийн ээлжит чуулганы гол хэлэлцэх асуудалд Бүх Хятадын УТЗЗ-ийн байнгын хорооны ажлын тайлан болон өнгөрсөн жилийн ээлжит чуулганаас хойших санал зөвлөгөөг дэвшүүлэх ажлын тухай тайланг сонсож, хянан хэлэлцэх, 11 дэхь удаагийн БХАТИХ-ын байнгын хорооны 5-р хуралд оролцож засгийн газрын ажлын тайлан болон бусад холбогдох тайланг сонсон авч хэлэлцэх зэрэг болно.

   Хятадын ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хороо нь Хятадын улс төрөөр зөвлөлдөх дээд байгууллага бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь таван жил, жил болгон нэг удаа бүгд хурлыг хуралдуулдаг юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе