• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын УТЗЗ-ын жил тутмын ээлжит чуулганы хурлын хөтөлбөр болон хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг батлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-02-28 11:12:54

       Бүх Хятадын УТЗЗ-ын байнгын хорооны хурал 28-ны өдөр Бээжинд өндөрлөж, Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хурлын 11 дэх сонгуулийн Бүх Хятадын хорооны 5 дах чуулганы хөтөлбөр болон хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг баталсан байна.

       Хурлаар баталсан холбогдох бичиг баримтад тэмдэглэхдээ, энэ удаагийн сонгуулийн УТЗЗ-ын хамгийн сүүлийн ээлжит хурал 3-р сарын 3-ны өдөр Бээжинд нээлтээ хийж, 3-р сарын 13-ны өдөр өндөрлөж, 11 өдөр хуралдах болно. Бүх Хятадын УТЗЗ-ийн байнгын хорооны баталсан тогтоолын дагуу энэ удаагийн жилийн ээлжит чуулганы гол хэлэлцэх асуудалд Бүх Хятадын УТЗЗ-ийн байнгын хорооны ажлын тайлан болон өнгөрсөн жилийн ээлжит чуулганаас хойших төсөл саналын тухай ажлын тайланг сонсож, хянан хэлэлцэх, 11 дэхь удаагийн БХАТИХ-ын байнгын хорооны 5-р чуулгад оролцож засгийн газрын ажлын тайлан болон бусад холбогдох тайланг сонсон авч хэлэлцэх зэрэг болно.

       Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хороо бол Хятадын улс төрөөр зөвлөлдөх хамгийн дээд байгууллага юм, улс төрийн хэлэлцүүлэг, ардчиллаар хянах, улс төрийн хэрэгт оролцон хэлэлцэх зэрэг үүрэг хариуцлагатай юм. Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны бүрэн эрхийн хугацаа нь 5 жил, жилд нэг удаа бүгд хурал хуралдуулах, даруй жил тутмын ээлжит чуулган хуралдана. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе