|
|
||
Өвөр Монголын Өөртөө Засах районы УТЗЗ-ын Байнгын хорооны гишүүн, ӨМ-ын Буддын шашны нийгэмлэгийн орлогч дарга, Хятадын Буддын шашны нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэгч Бао Тяньхү саяхан манай радиод ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, нийгэм эдийн засгийн хурдтай хөгжлийг дагаад үндэсний соёлыг хамгаалах нь алгуураар хайхрамжгүй хандахын аргагүй асуудал болсон байна гэж илэрхийлжээ.
Тэрээр хэлэхдээ, цаг үе өөрчлөгдсөөр байна. Үндэстнүүдийн өөрийн гэсэн хэл, соёл, хувцас зэрэг улам л багассаар байна. Энэ нь нийт Хятад даяар төдийнгүй дэлхийн хэмжээний өөрчлөлт болоод байна. Хэрвээ бусдаас суралцахыг хэт туйлшруулбал өөрийн соёлоо алдаж, өөрийн амин сүнсээ гээх болно. Ингэх нь маш харамсалтай юм гэжээ.
Бао Тяньхү мөн илэрхийлэхдээ, саяхан улсаас "Соёлыг ихээр хөгжүүлэн дэлгэрүүлэх" -ийг хүч тавин санаачлан дэвшүүлсэн. Энэ нь үндэсний соёлыг хамгаалан хөгжүүлэх ажлын нэгэн чухал асуудал юм. Соёл бол тухайн үндэстний оршин тогтнох сүнс гэж боддог. Тиймээс уламжлалт соёлыг хамгаалахаас гадна мөн цаашид уламжлан дэлгэрүүлж, хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. \орчуулсан Алтанхуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |