• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр монголын хөдөө нутгийн усан ашиглалтад түүхэн дэх хамгийн их хөрөнгө оруулалтыг хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-02-29 15:30:57

     28-ны өдөр ӨМӨЗР-ны хөдөө аж ахуйн танхимаас мэдээлснээр, Өвөр монгол 2011 онд хөдөө нутгийн усан ашиглалтад оруулсан хөрөнгө мөнгө тодорхой хэмжээгээр нэмэгдэж, усан ашиглалтын төсөлд 6 тэрбум 500 сая юанийн хөрөнгө оруулсан байна. Энэ нь "11-р 5 жил"-ийн жил тутмын хөрөнгө оруулалтаас 1,6 дахин их байгаа нь түүхэн дэх дээд амжилтыг тогтоосон байна.

  Сүүлийн жилүүдэд тариалангийн усжуулалтын үндсэн байгуулалтыг эрчимжүүлж, өөртөө засах районы тогтвортой ургац, өндөр ургацын талбай байнга нэмэгдэж, үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадал тогтвортой дээшилсэн байна. 2012 онд хөрөнгө мөнгийг зохицуулан нэгтгэж, өндөр үр ашигтай, ус хэмнэлтийн хөдөө аж ахуйг хурдацтай хөгжүүлж, ус хэмнэсэн усжуулалтын төслийг хүч тавин хэрэгжүүлнэ. /Баясгалан орчуулав / 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе