![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Соёлын Яамны сүүлийн үеийн нийтэлсэн "Соёлын Яамны 12-р 5 жилийн хугацаан дах соёлын салбарын төлөвлөгөө"-нд заахдаа, 12-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд, Соёлын Яамны харьяа соёлын салбарын үйлдвэрлэлийн нэмүү өртгийн өсөлтийн хурдыг жилд дунджаар 20 хувьд хүргэж, 2015 он гэхэд 2010 оныхоос дор хаяж 2 дахин нэмэгдүүлнэ гэжээ.
2010 онд, Соёлын Яамны харьяа соёлын салбарын үйлдвэрлэлийн нэмүү өртөг бүх Хятадын соёлын үйлдвэрлэлийн нэмүү өртгийн 1/3 хувийг давж, 400-аас 430 тэрбум юань орчимд хүрчээ. Өсөлтийг хэд дахин нэмэгдүүлэх зорилтын талаар, соёлын яамны соёлын аж үйлдвэрийн хэлтсийн дарга Лю Юйжү танилцуулж хэлэхдээ, хэд дахин өсгөх зорилтыг тогтоож байгаа нь зөвхөн ард олны оюуны болон соёлын хэрэгцээ шаардлагыг гүйцэд хангахын төлөө юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Хэд дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа нь хэрэглэгчдийн оюуны болон соёлын талын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахын төлөө юм. Үүний зэрэгцээ, бид мөн соёлын бүтээгдэхүүн болон үйлчилгээний талаарх чадавхаа нэмэгдүүлж, ажлын байраар хангах, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөх зэрэг бүгд бидний хэд дахин нэмэгдүүлэх зорилтод багтаж байна" гэжээ.
2006-аас 2010 оны хооронд, Хятадын соёлын салбарын үйлдвэрлэлийн нэмүү өртгийн дундаж өсөлтийн хурд нь мөн үеийн GDP-ийн өсөлтийн хурдаас өндөр байсан хэдий ч Хятадын соёлын салбарын хөгжлийн төвшин төдийлөн өндөр биш, хөгжлийн эрч хүч болон шинийг санаачлах чадавх нь хүчирхэг биш, бүс нутгийн тогтолцоо төдийлөн зүй зохистой болж чадаагүй, бодлогын тогтолцоо боловсронгуй бус зэргийн асуудлууд оршиж байна. 2020 он гэхэд, соёлын салбарын үйлдвэрлэлийг Хятадын улс ардын аж ахуйн тулгуур салбар болгохын төлөө энэ удаагийн гаргасан хэд дахин нэмэгдүүлэх төлөвлөгөө нь ойрын 5 жилийн соёлын системийн үйлдвэрлэлийг удирдах үзэл баримтлал, хөгжлийн чиглэл ба зорилт, гол үүрэг, гол салбар болон баталгаажуулах арга хэмжээнүүдийг тодорхой тогтоосон юм.
Хэд дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөг дэвшүүлсэн нь зах зээлийн гол цогцыг бүрдүүлэх, соёлын салбарын хөгжлийн хэлбэрийг өөрчлөх, тогтолцоог шилдэг болгох, соёлын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг жолоодон удирдаж, хэрэглээг өргөтгөн, соёл, шинжлэх ухааны салбарт шинийг санаачлахыг ахиулж, том төслүүдээр хэрэгжүүлэн стратегийг биелүүлэх, хөрөнгө оруулалтын болон хөрөнгө хуримтуулах системийг боловсронгуй болгож, боловсон хүчнийг бэлтгэх талын ажлыг эрчимжүүлж, соёлын салбарын үйлдвэрлэлийг гадаадад гаргах зэргийн 10 талын гол ажлыг эрчимжүүлж, соёлын яамны харьяаны болон соёлын яамны мэрэгжлийн ур чадваррыг харуулсан урлагийн тоглолт, цэнгүүн, комик, тоглоом, соёлын аялал жуулчлал, гар урлалын бүтээгдэхүүн, дүрслэх урлаг, соёлын хурал үзэсгэлэн, зураг төсвийн шинийг санаачлах, сүлжээний соёл, дижитал соёлын үйлчилгээ зэрэг нь 11 гол салбарын хөгжлийн үзэл баримтлал, зорилтыг тодорхойлон өгүүлсэн бөгөөд, салбар бүрийн онцлогийн дагуу холбогдох бодлого, арга хэмжээг тогтоосон байна.
Зорилгоо биелүүлэхийг баталгаажуулахын тулд хэд дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөнд, засгийн газраас хөрөнгө хүчний оруулалтыг нэмэгдүүлж, бодлого, хуулийн тогтолцоог боловсронгуй болгож, соёлын тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, соёлын зах зээлийн дэг журмыг дүрэмжүүлж, олон нийтийн үйлчилгээний талын салбарыг эрчимжүүлэн, зохион байгуулалтын ажлыг ахиулах зэрэг 6 талын арга хэмжээг тууштай хэрэгжүүлж, засгийн газрын гол удирдах салбарын эрх үүргийн талаар тодорхой заалт гаргажээ. Соёлын яамны дэд сайд Ли Шёже танилцуулж хэлэхдээ:
"Хэд дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөнд соёлын салбарын үйлдвэрлэлийн засаг захиргааны талын гол удирдлага болсон соёлын яамны эрх үүргийг тодорхой зааж, зах зээлээс соёлын эх баялгийн хуваарилалтад үзүүлэх үүргийг гаргуулан , засгийн газраас бодлогын талаар хөтлөн жолоодох болон олон нийтийн үйлчилгээний эрх үүргээ гүйцэтгэхийг эрчимжүүлж, бодлогоор тулгуурлан , олон нийтийн үйлчилгээ, хөрөнгө оруулах, хөрөнгө хуримтлуулах, худалдааны хамтын ажиллагаа, боловсон хүчин бэлтгэх үйлчилгээний 5 том тавцанг бий болгож, бодлогын болон зах зээлийн таатай орчингоор хангаж, салбарын үйлдвэрлэлүүдийг төвлөрүүлэн, зах зээлийн гол цогцыг бүрдүүлэх шаардлагыг дэвшүүлсэн байна" гэжээ.\Э. Цогзолмаа, Хүчитбаатар нар орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |