|
|
||
11 дэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 25-р хурал хэлэлцэх хөтөлбөрөө дуусгаад 29-ний өдрийн үдээс хойш Бээжинд өндөрлөлөө. Үйлдвэрлэлийн хог хаягдлыг цэвэрлэх хуульд засвар оруулах тухай БХАТИХ-ын тогтоолыг санал нэгтэй батлав. Хятад улсын дарга Хү Жиньтаогийн гарын үсэгтэй даргын 54-р зарлигийг нийтлэв.
Аомэний засаг захиргааны онцгой районы 2013 оны хууль тогтоох комисс сонгогдон гарах аргачлал болон 2014 оны засаг дарга сонгогдох аргачлалын холбогдох асуудлаар БХАТИХ-ын Байнгын хорооны тогтоолыг санал хураалтаар баталсан байна. Бас бусад холбогдох төслийг хурлаас санал өгч баталсан юм.
Олон төслийг баталсны дараа Ү Бангүө үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, Байнгын хорооны энэ удаагийн гол үүрэг бол удалгүй чуулах 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганд бэлтгэх явдал юм. Өнөөгийн байдлаар, их хурлын олон бэлтгэл ажил үндсэндээ дуусав гэжээ.
Ү Бангүө цохон тэмдэглэхдээ, удалгүй чуулах 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган олон улсын улс төр эдийн засгийн орчин нарийн төвөгтэй өөрчлөлттэй, дотоодын өөрчлөлт хөгжлийг тогтворжуулах үүрэг хариуцлага их байгаа нөхцөлд чуулах гэж байгаа тул дотоод гадаадад онцгой анхаарч байна гэжээ.\Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |