|
|
||
3-р сарын эхээр, 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р хурал болон 11 дэх сонгуулийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны 5-р хурал Бээжинд нээгдэх гэж байна. Орлогын зүй зохистой хуваарилалт, орон сууцын үнийг хязгаарлан зохицуулах, боловсролын шударга байдал зэрэг ардын амьжиргааны асуудлыг онцгой анхаарч байгаа бөгөөд 2012 оны Хятадын "хоёр чуулган" нээгдэхийн өмнөх "халуун сэдэв" болж байна.
Сүүлийн жилүүдэд, Хятадын том хотуудад амьдралын өртөг нэмэгдэж, юмны үнэ, орон сууц, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлыг Хятадын иргэд нийтээр анхаарах боллоо. 2-р сарын сүүлчээр гаргасан сүүлийн үеийн тоо сэлтэд зааснаар, 2011 онд Шанхай, Бээжин, Ханжөү зэрэг хотын хүн тус бүрийн дундаж GDP 80 мянган юаниас давж, жилийн дундаж валютын ханшаар тооцвол 12 мянган ам доллар болжээ. 2010 оны дэлхийн банкны стандартаар дээрх тоо дундаас дээгүүр орны төвшинд хүрч, баян чинээлэг орны төвшинд ойртсон байна. Гэвч хот орж хөлсний ажил хийж байгаа хүмүүсийн хувьд, GDP-гийн уг үзүүлэлт тийм ч бодитой биш юм. Үүнтэй холбогдуулан Бээжингийн үйлдвэр худалдааны их сургуулийн эдийн засгийн дээд сургуулийн профессор Жөү Чинжие хэлэхдээ, GDP-гийн өсөлт нь иргэдийн аз жаргалтай байдлын шууд илрэл биш юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ буюу GDP нь иргэдийн аз жаргалын үзүүлэлттэй тэнцүү хэмээн үзэх нь зохисгүй юм. Учир нь GDP бол улс орны жилийн үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн болон үйлчилгээний өртөгийг тооцсон, гол нь үйлдвэрлэлийн үзүүлэлт юм. Түүнд үйлдвэрлэлээс үүссэн бохирдол, бүтээгдэхүүний чанар хангаагүй байдал зэрэг багтаагүй, цаашлаад хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, баян ядуугийн зөрүү, нийгмийн сул дорой байдал зэрэг ч багтаагүй юм, иймээс GDP өсвөл иргэдийн аз жаргалын үзүүлэлт нэмэгдэж байна гэсэн үг биш юм гэжээ.
Хөгжлийн олон үр дүнг ардын амьжиргаанд хүртээх, иргэдийн аз жаргалын байдлыг дээшлүүлэх нь Хятадын засгийн газрын ажлын тууштай баримтлах зүйл болжээ. 2011 онд БХАТИХ-ын оны ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан "12-р таван жил"-ийн төлөвлөгөөнд ардын амьжиргааг сайжруулахыг гол болгон, оршин суугчдын орлогын өсөлтийн хурд эдийн засгийн өсөлтийн хурдаас бага байж болохгүй, эдийн засгийн хөгжлийн хурдтай зэрэг явагдах зорилтыг чармайн биелүүлэх ёстой гэжээ.
2012 оны 1-р сард нийтэлсэн үндэсний статистикийн газрын тоо баримтанд дурдсанаар, 2011 онд Хятадын эдийн засаг өнгөрсөн оныхоос 9.2% өсч, Хятадын хот суурины оршин суугчдын дундаж бодит орлого 21 мянга 810 юаньд хүрч, өнгөрсөн оныхоос 8.4% өсчээ. Хөдөө тосгоны оршин суугчдын дундаж цэвэр орлого 6977 юаньд хүрч, өнгөрсөн оныхоос бодитоор 11.4% өсөв.
БХАТИХ-ын төлөөлөгч, эдийн засгийн профессор Гү Шэнзү хэлэхдээ, иргэдийн аз жаргалын талаарх Хятадын засгийн газар хариу тусгал гэдгийг энэ нь тодорхой харууллаа. 2011 онд "12-р таван жил"-ийн төлөвлөгөөний холбогдох агуулгыг сайтар биелүүлсэн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Оршин суугчдын орлого болон эдийн засгийн ерөнхий хөгжлийн алхааг нэгтгэх, хөдөлмөрийн хөлс олгох болон үйлдвэрлэлийн хэмжээ зэргээр явагдахыг хэрэгжүүлнэ гэж "12-р таван жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөрт дурдсан нь маш дорвитой үзүүлэлт болсон юм. Оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэхээр дамжин иргэдэд өөрчлөлт хөгжлийн үр дүнг эдлүүлэх явдал гэжээ.
Хятадын үндсэн хөгжил алгуур, хүн ам олон, суурь нимгэн зэргээс болж, шинжлэх ухааны үндэстэй хөгжих шаардлага, иргэдийн хүсэл мөрөөдлийг харьцуулж үзвэл, ардын амьжиргааны талаарх ажил хангалттай болоогүй байна. Иймээс 2011 онд хуралдсан төвийн эдийн засгийн хурлаас 2012 оны гол үүргийг дурдахдаа, "ардын амьжиргааг их хэмжээгээр батлан сайжруулна" гэжээ. Саяхан засгийн газрын ажлын тайланд санал цуглуулах үеэр Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, "засгийн газрын ажлын гол тал бол ардын амьжиргаа болно" гэжээ.\Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |