• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөгжиж буй Хятад орны хүчийг сааруулах аргагүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-02 16:26:40

      2012 оны Хятадын "хоёр чуулган" удалгүй хуралдах гэж байгаа үеэр, эдийн засгийн сонин 2-ны өдөр тоймчийн өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Хөгжиж буй Хятад орны хүчийг сааруулах аргагүй гэжээ.

      Өгүүлэлд тэмдэглэхдээ, өнгөрсөн хэдэн жилд олон улсын банк санхүүгийн хямрал сөргөөр нөлөөлсөн ч Хятадын эдийн засгийн үндсэн байдал өөрчлөгдөөгүй. Хятадын хөгжил хийгээд энх тайвнаар мандан бадарч байгаа үндсэн байдал өөрчлөгдөөгүй. Хятадын эдийн засгийн хөгжлийн эерэг хандлага ч цаашдаа өөрчлөгдөхгүй юм. Учир нь 2012 онд гадаад худалдаа нэмэгдсээр байгаа бөгөөд дотоодын эрэлт хэрэгцээ ч ихээр нэмэгдэж, хөрөнгө оруулалтын орон зай ч уудам саруул байгаа гэжээ.

      Өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятадын хөгжил стратегийн боломж тохиолын чухал үе шатандаа байгаа тул олон улсын банк санхүүгийн хямрал улам даамжирснаар сөргөөр өөрчлөгдөхгүй юм. Олон улсын банк санхүүгийн хямралаас Хятадад олгох боломж тохиол нь өрсөлдөөн сорилтоос их юм, бодитоор хэлбэл, тэр нь гаднын эх баялаг, техник болон чадварлаг боловсон хүчнийг сайтар ашиглахад тустай. Хятадын аж ахуйн нэгж олон улсын үйлдвэрлэлийн ажил хуваарилах төвшинд хүрч, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахад ашигтай юм гэжээ. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе