|
|
||
Хятадын хоёр чуулган дотоод гадаадын хэвлэлийн анхаарлын төвд байна. Хоёр чуулганы хэвлэл мэдээллийн төвийн бүртгэсэн 1-ний өдрийн 12 цагийн байдлаар, дотоод гадаадын 3000 гаруй сэтгүүлч хоёр хуралд ажиллахаар бүртгүүлээд байна. Үүнд гадаадын сэтгүүлч 900 орчим, Сянган, Аомэний 600 гаруй сэтгүүлч байна.
Хоёр чуулганы хэвлэл мэдээллийн төвийн орлогч захирал, Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгийн нарийн бичгийн газрын дарга Жу Шөүчэнь танилцуулахдаа, 2012 оны Хятадын хоёр чуулганд ажиллах гадны сэтгүүлчдийн хувьд гурван онцлог харагдаж байна. Нэгд, барууны маш олон сэтгүүлчид ирсэн байна. Япон болон Америкаас дунджаар 200 гаран сэтгүүлч иржээ. Хоёрт, эдийн засгийн шинэ цогцууд Хятадын хоёр чуулганыг маш их сонирхож байгаа юм. ОХУ, Энэтхэг, Бразили, өмнөд Африк зэрэг орноос маш олон сэтгүүлч хүрэлцэн ирсэн байна гэжээ.
Жу Шөүчэнь хэлэхдээ, Хятадын олон улсын байр суурь тасралтгүй дээшлэхийн хэрээр, олон улсын хамтын нийгэмлэг болон дэлхий нийтийн хэвлэл Хятадыг улам анхаарч, Хятадын хоёр чуулганд анхаарлаа гүнзгий хандуулж байна. Гадаадад байгаа Хятадын харъяат олширч, тэдний байр суурь дээшлэхийн хэрээр, олон орны хятад хэл дээрэх хэвлэл улам олон болж, өрнүүн хөгжсөнөөр, үр нөлөө нь ч тасралтгүй тэлж байгаа юм. Тэд Хятадын хөгжлийг улам анхаарч байна гэжээ.\Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |