• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадныхан Хятадын хоёр чуулганд анхаарал хандуулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-02 16:53:09
    Удахгүй нээгдэх гэж байгаа 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны тавдугаар чуулган болон 11 дэх сонгуулийн УТТЗ -ийн Бүх Хятадын хорооны тавдугаар чуулганд олон улсын хамтын нийгэмлэг онцгой анхаарал хандуулж, эдийн засаг болон иргэдийн амьжиргааны сэдэв хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна.

    Сингапурын "Лянь Хэ Зао Бао" сонинд мэдээлснээр, Хятадын албан ёсны мэдээллийн хэрэгслийн судалгаагаар, сүлжээ ашиглагчдын анхаарлын төвд орсон хоёр чуулганы арван том халуун цэгийн дотроос нийгмийн баталгаа, орлогын хуваарилалт, нийгмийн удирдлага эхний гуравт жагсжээ. Энэ нь Хятадын иргэд өөрсдийнхөө ашиг сонирхол, орлогод илүү анхаарал тавьдаг болсныг харуулж байна гэж судлаачид тэмдэглэлээ гэжээ.

    ОХУ-ын Орос Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны төвийн дарга хэлэхдээ, Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр болж, олон улсын санхүүгийн хямрал өдрөөс өдөр гүнзгийрч, Хятадын эдийн засгийн хөгжлийн хэлбэр өөрчлөгдөх асуудал халуун цэг болж байгаа өнөөгийн нөхцөлд Хятадын хоёр чуулганаас дэлхий дахинд ямар дохио өгөх нь хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна гэжээ.

    Америкийн Вашингтоны Хятадын энх тайван нэгдлийг дэмжих нийгэмлэгийн дарга У Хүй Чю сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Хятад улс өнөө иргэдийн амьжиргааны талаар маш олон зохицуулагдаагүй асуудалтай тулгараад байна. Хоёр чуулган эдгээр асуудлыг ямар нэгэн хэмжээнд дэвшүүлж зохицуулж байна. Жил бүрийн хоёр чуулганаар шийдсэн иргэдийн амьжиргааны асуудал маш олон, маш их үр дүнтэй байдаг. Энэ жил ч ялгаагүй гэдэгт итгэж байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе