![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 19-р хурал 1-ний өдөр Сирийн хүний эрхийн байдлын тухай тайлан баталж, Сирийн засгийн газрыг хүний эрхэнд халдлаа гэж буруушаасан хэдий ч Сирийн сөрөг бүлэгт ганц ч шаардлага тавиагүй бөгөөд Сирийн асуудлыг улс төрийн арга замаар зохицуулах асуудлыг ч дурдсангүй. Тус төсөлд Орос, Хятад, Куба гурван орон татгалзсан санал өгсөн байна. Хятад улс татгалзах санал өгсөн нь доорх хэдэн шалтгаантай.
Нэгд, хүний эрхийн зөвлөлийн хурлаар улс орныг ялган хүний эрхийн төсөл дэвшүүлэхийг Хятад улс эсэргүүцэж байна. Энэ нь зөвхөн Сирид зориулсан төсөлд ингэж хандаж байгаа биш, өмнө нь бусад оронд мөн ингэж улс орныг ялган хүний эрхийн төсөл дэвшүүлж байсныг Хятад улс эсэргүүцэж татгалзах санал өгч байсан юм. Улс орнуудын хүний эрхийн асуудлыг бүтээлч яриа хэлэлцээгээр дамжуулан шийдвэрлэх хэрэгтэй. Харин сөргөлдүүлж болохгүй юм. Хэрвээ хүний эрхийн зөвлөлийн тогтоол гаргах аргаар шийдвэрлэвэл маргааныг улам гааруулж, хүний эрхийн асуудлыг улс төржүүлэхэд хүрнэ. Өрнөдийн орнууд хүний эрхийн зөвлөлийн хурлаар улс орныг ялган хүний эрхийн төсөл дэвшүүлж байгаа нь хүний эрхийн хурлыг ашиглан өөрт таагүй улс орны дотоод хэрэгт гар дүрэх зорилгодоо хүрэхийн төлөө юм.
Хоёрт, Сирийн асуудалтай холбогдсон энэхүү тогтоолын төсөлд үүнээс өмнө аюулгүйн зөвлөл болон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд Хятад улсын олон удаа хориг тавьж, эсэргүүцэж ирсэн төслийн агуулгуудаас оруулсан төдийгүй хууль ёсны бус "Сирийн найз" хэмээх хурлын албан мэдээний асуулгаас оруулсан байна. Эдгээрийг Хятадын тал сайшаахгүй гэжээ.
Гуравт, тус төсөлд Сирийн сөрөг бүлэгт ганц ч шаардлага тавьсангүй. Иймээс энэ нь шударга биш юм. Хэрэг дээрээ Сирийн дотоодод мөргөлдөөн үүсэж даамжирсан нь олон шалтгаантай. Сөрөг бүлэг хүчирхийллийн үйл ажиллагаагаа зогсоохгүй бол эгэл иргэдийн хүний эрхийг хамгаалж чадахгүй.
Сирийн хямралын талаарх Хятадын засгийн газрын байр суурь бол улс төрийн яриа хэлэлцээгээр дамжин энх тайвны аргаар шийдвэрлэхийг хүсэж байна. Гадныхан хөндлөнгөөс гар дүрэх болон цэргийн оролцоо хийхийг эсэргүүцнэ. Сирийн холбогдох талууд хүчирхийллийн үйл ажиллагаагаа зогсоож, эгэл иргэдийг хамгаалан, холбогдох талууд яриа хэлэлцээ хийж, үүний үндсэн дээр талуудын төлөөлөгчдөөс бүрдсэн үндэстний нэгдлийн засгийн газар эмхлэн байгуулж, өөрчлөлтийн төслийг бүх талаар биелүүлэхийг хүсэж байна.
Өнөөгийн байдлаар, олон улсын харилцааны дэглэмд өрнөдийн орнууд голлож, хүчирхийллийн улс төр ихээхэн газар авсан байна. Ялангуяа хүйтэн дайнаас хойш, Америкаар толгойлуулсан өрнөдийн орнууд тэдэнд таалагдаагүй юм уу дуулгавартай биш улс орны засгийн газрыг өөрчилж, дэлхийн хэмжээнд голлох байр эзлэхээр болон хүчний хүрээгээ хамгаалахаар чармайж ирсэн юм. Үүнд тэдний геополитикийн ашиг сонирхол оршиж байгаа юм.
Энэ зорилгодоо хүрэхийн төлөө тэд юуны түрүүнд тэдгээр дуулгавартай биш улс орнуудыг ад чөтгөр хэмээн үзэж, дараа нь өрнөдийн орнуудаас гаргасан онол зохиож, эдгээр улс орон бол "дарангуйлах засаглалтай, ганцаар ноёрхогч" гэж дэлхий дахинд итгүүлэх үйл ажиллагаа өрнүүлдэг. Үүний дараа тэд "хүмүүнлэг, ардчилал, хүний эрх"-ийн тугийг өндөрт өргөж, ёс суртахууны номлолоор халхавч болгон, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс гар дүрж, төр засгийг нь халж солихоор оролддог. Ийм жишээ маш олон байгаа. Сири бол тэдний нэг нь юм.
Нэг үгээр хэлбэл, өрнөдийн орнуудын энэ удаа хүний эрхийн зөвлөлийн хурлаас дэвшүүлсэн тогтоолын төсөл бол зөвхөн Башарын засгийн газрыг нураахын төлөө нарийн боловсруулж төлөвлөсөн алхам мөн. "Хүмүүнлэг, ардчилал, хүний эрх"-ээр халхавч болгон, өөрийн зорилгодоо хүрэх оролдлогынх нь бодит жишээ юм. \Э.Цогзолмаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |