• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

11 дэх сонгуулийн УУТЗ-ийн Бүх Хятадын Хорооны жил тутмын чуулган нээгдэв

CRI       (GMT+08:00) 2012-03-03 16:31:10

      Хятадын улс төрийн зөвлөлдөх дээд байгууллага-Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулган 3-ны өдрийн үдээс хойно Бээжинд нээгдэв. Энэ бол 11 дэх сонгуулийн УУТЗ-ийн Бүх Хятадын Хорооны хамгийн сүүлчийн удаагийн жил тутмын чуулган болно.

  Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юүнкан нарын зэрэг Хятадын нам төрийн удирдагчид мөн өдөр уг чуулганы нээлтийн ёслолд оролцож, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь чуулганд, УТЗЗ-гийн 2200 орчим гишүүнд хандан ажлын тайланг хийсэн байна. Тайланд тэмдэглэхдээ, нэг жилийн турш, УТЗЗ улс төрийн зөвлөлдөх, ардчиллаар хяналт тавих, төр гүрний үйл хэргийг хэлэлцэн төр гүрний үйл хэрэгт оролцох үүрэг хариуцлагаа нарийн хянамгай биелүүлж, шинжлэх ухаанч хөгжилд үйлчлэн, нийгмийн эв зохицонгуй байдалд тус дөхөм үзүүлэн, соёлын байгуулалтыг ахиулсан байна. УТЗЗ-ийн гишүүд макро зохицуулалтыг эрчимжүүлэн зохицуулах, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх ялангуяа оршин суугчдын хэрэглээний шаардлага, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжил, шинжлэх ухаан техникийн шинийг бүтээхийг ахиулах зэрэг асуудлаар санал санаачилга гарган нийт 6076 санал дэвшүүлжээ. Үүний олонх санал  12-р таван жилийн төлөвлөгөө болон холбогдох төрөлжсөн төлөвлөгөө тэрчлэн бодлогын бичиг баримтад орсон байна гэжээ.

     2012 оны УТЗЗ-ийн ажлын талаар Жя Чинлинь хэлэхдээ, засгийн эрх баригч нам болон улс орны гол чухал ажлын хүрээнд эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжилд тус дөхөм үзүүлэх, нийгмийн эв зохицонгуй тогтвортой байдлыг ахиулах зорилгоор ажлаа өрнүүлэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, УТЗЗ эдийн засгийн бодит цогцыг бүх хүчээр хөгжүүлж, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг хамгаалахаар гол сэдэв болгосон тусгай сэдэвт Байнгын хорооны хурал хуралдуулж, нийгмийн удирдлагыг эрчимжүүлэн шинийг санаачлан бүтээх тусгай сэдэвт хурал хуралдуулан хэрэгжүүлж болохуйц сайн санал санаачилга дэвшүүлэхээр чармайх болно. Үүнээс гадна, шинэ нэгэн жилд УТЗЗ өөрийн байгуулалтаа цаашид эрчимжүүлж, Хятадын соёлын хөгжлийг ахиулан, улсын дотоод гадаадын хятадын харъят нарын солилцоонд тус дөхөм үзүүлэн, гадаадтай найрсгаар солилцоо хийж хамтын ажиллагааг идэвхтэй хийж, дэлхийн олон орны ард түмэнтэй найрамдлаа зузаатгахаар чармайх болно гэжээ.

      Ирэх 10 хоногийн хугацаанд, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүд Хятадын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал зэрэг олон салбарын гол чухал шийдвэрт бодлогын талаар зөвшилцөх бөгөөд санал санаачилга дэвшүүлэх болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе