|
|
||
Хятадын улс төрөөр зөвлөлдөх хамгийн дээд байгууллага болох Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит хурал 3-ны өдөр Бээжинд эхэллээ. 2-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр уг хурлын хэвлэлийн төлөөлөгч Жао Чижэн уг хурлын холбогдох байдлыг танилцуулж, хүмүүсийн анхаарч байгаа Хятадын улс төрийн тогтолцооны өөрчлөлт, байгаль орчны хамгаалалт, Хятадын аж ахуйн нэгжийн гадаадад ажил үйлс эрхлэх зэрэг халуун цэгийн асуудлаар дотоод гадаадын сэтгүүлчийн асуултад хариулсан байна. Хятадын дотоод гадаадын хэвлэлийн хэрэгслүүдийн асуусан асуудлууд УТЗЗ-ийн Хятадын төр гүрний улс төрийн амьдралд орлуулж болшгүй үйлдэл болон Хятадын иргэд энэхүү байгууллагад тавьж байгаа хүсэл эрмэлзлийг харуулж байна. Хэвлэлийн төлөөлөгчийн байр суурь нь ч уг хурал улс төрийн шийдвэр зоригтой байж, Хятадын нийгмийн хөгжилд оршиж байгаа төрөл бүрийн асуудлыг зохицуулах чиглэл болж байна гэж хүмүүс үзэж байна.
Одоо дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхэн Хятадын өөрчлөлтийн чиглэлд анхаарал хандуулж байна. Энэ тухай Жао Чижэн хэлэхдээ, энэ үед Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн түүхэн үйл явцыг эргэн үзэхэд чухал ач холбогдолтой, Хятад улс өөрчлөлт нээлттэй байх стратегийг эрс хэлбэрэлтгүй баримтлах болно. өнөөдөр Хятад улс өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлээд хүмүүсийн анхаарал татсан амжилт олж, улсын дотоодын орчинд ч гүнзгий өөрчлөлт гарсан. Нэг талаар өөрчлөлт хийх үндэс суурь бат бэх болж, нөгөө талаар хүмүүс цаашид өөрчлөлт хийх тухай улам их нийтлэг ойлголттой болсон. Энэ үед бид Дэн Сяопингийн өмнөд нутагт хэлсэн үгийг эргэн санаж, өнгөрөгч зууны 90-ээд оны эхэн үеэс одоо болтлох түүхэн үйл явцыг эргэн санахад өөрчлөлтийг гүнзгийрүүлэх боломж ирснийг бид ойлгож, үүнийг үргэлжлэн урагш ахиулах болно гэжээ.
Өнөөдөр болоход Хятад улс дэлхийн эдийн засгийн 2-р том цогц болж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх дуун улам чанга болж байна, гэвч өөрчлөлт хийх үүрэг адилгүй болсон. Хятадчууд улс төрийн ардчиллын шийдвэрийн дэг журам, хувийн өмчийн эд хөрөнгийг хамгаалах хуулийн дэг журам, хууль хэрэгжилтийн шударга орчин, хүмүүсийн ёс суртахууны боловсрол зэрэг нь зах зээлийн эдийн засгийн дутагдаж болшгүй бүрэлдэхүүн хэсэг гэснийг улам гүнзгий ойлгох болсон. Жао Чижэн хэлэхдээ, Хятадын улс төрийн тогтолцооны өөрчлөлт эдийн засгийн тогтолцооны өөрчлөлттэй хамт явагдаж ирсэн юм гэжээ.
Мөн өдрийн хоёр цаг шахмын хэвлэлийн бага хурал дээр Хятадын ард иргэд төдийгүй, хилийн дотно гаднах хэвлэлийн хэрэгслийн анхаарал хандуулж байгаа хятадын удирдах боловсон хүчний ойрын байдал, үндэстэн шашин суртахуун, газар хураан авах нүүлгэн шилжүүлэх зэрэг эмзэг асуудлууд гэсэнгүй сэтгүүлчдийн Хятадын одоогийн хэвлэлийн байдал, эдийн засгийн хандлага зэргийн талаар тавьсан асуултад хэвлэлийн төлөөлөгч Жао Чижэн өчүүхэн ч татгалзсангүй шууд хариу өгсөн байна. Иймэрхүү илан далангүй байдал нь нээлттэй, итгэлтэй байдлыг харуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сайшаал талархлыг хүлээж байлаа.
Нин Зүнрүй бол Хятадын баруун хойт нутгийн Ланьжөү хотын УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн болно. Энэ удаагийн ээлжит хурлын хугацаанд тэрээр өөрийн судалгааны салбартайгаа уялдуулан барилгын соёлыг хамгаалах санал дэвшүүлсэн байна. манай улс энэ хэдэн жил барилгын соёлыг хамгаалахыг тийм их чухалд үзэхгүй байна. Ийм тийм дутагдалтай асуудал оршсоор байна. Иймээс улс орны соёлын хөгжил цэцэглэлтийн энэхүү боломжийг завдан манай орны барилгын соёлын хөгжлийг ч чухалчилж, тал бүрээр хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн Чэн Шүньпэн хэлэхдээ, УТЗЗ Хятадын нийгмийн хөгжлийг ахиулан тус дөхөм үзүүлсэн нь дамжиггүй юм. мужийн шатнаас улсын шат хүртэл УТЗЗ-ийн гишүүдийн дэвшүүлсэн саналыг чухалд үзэх боллоо. Салбар бүрт бүгд сайн сайн санал харагдаж байна. Эдгээр санал ардын амьдралын тал талаас эдийн засгийн байгуулалтын тал талыг харуулж, нийгмийн байгуулалтын талаар ч маш сайн санал санаачилга харагдаж байна. Эдгээр нь Засгийн газрын удирдлагын явц дахь дутагдалтай тал, бодлогын цоорхойг нөхөж байна. Эдгээр нь нийгмийн тал бүрийн хөгжилд маш чухал тус дөхөм үзүүлсэн юм гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |