• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

11 дэх сонгуулийн УУТЗ-ийн Бүх Хятадын Хорооны хамгийн сүүлчийн удаагийн жил тутмын чуулган нээгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-03 16:14:51

  Хятадын улс төрийн зөвлөлдөх дээд байгууллага-Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулган 3-ны өдрийн үдээс хойш Бээжин нээгдэв. Энэ бол 11 дэх сонгуулийн УУТЗ-ийн Бүх Хятадын Хорооны хамгийн сүүлчийн удаагийн жил тутмын чуулган болно.

   Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юүнкан нарын зэрэг нам төрийн удирдагчид олон нам бүлэг, үндэстнүүд болон олон салбарын 2200 орчим гишүүний хамт чуулганы нээлтийн ёслолд оролцож, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлиний чуулганд хийсэн ажлын тайланг сонсч байна.

  Ирэх 10 хоногийн хугацаанд, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүд Хятадын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал зэрэг олон салбарын гол чухал шийдвэрт бодлогын талаар зөвшилцөх бөгөөд санал санаачилга дэвшүүлэх болно.

  Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл бол ХКН-ын удирдсан, олон нам хамтарч ажилласан, улс төрийн зөвлөлдөх чухал байгууллага, Хятадын улс төрийн амьдрал дунд социалист ардчиллыг бадруулах чухал арга хэлбэр болдог юм. Уг байгууллага нь ХКН, ардчилсан 8 нам бүлэг, нам бүлгийн бус ардчилсан хүмүүс, олон нийтийн байгууллага, үндэстний цөөнхүүд болон олон салбарын төлөөлөгчид, Тайваний ах дүү нар, Шянган, Аомэний ахан дүүс болон эх орондоо буцан ирсэн Хятадын харьяат нарын төлөөлөгчид, онц урьсан төлөөлөгч нараар бүрэлддэг юм.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе