• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хот хөдөөгийн сонгуульд 3 зарчим хэрэгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-04 15:46:25

           11 дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган 4-ний өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал хийж, уг чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ли Жаошин сонгуулийн хууль дахь хот хөдөөгийн сонгуулийн асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахдаа, сонгуулийн хуулийг хот хөдөөд хэрэгжүүлэхдээ хүн амын адил харьцаагаар сонгууль хийж, хүн болгон эрх тэгш байх, орон нутгууд эрх тэгш байх, үндэстнүүд эрх тэгш байх 3 зарчим баримтлах болно гэлээ.

           Ли Жаошин хэлэхдээ, уг чуулганаар дараачийн сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийг сонгох асуудалтай холбогдуулан шийдвэр гаргах болно. БХАТИХ нь олон муж, өөртөө засах район, шууд харьяа хот, засаг захиргааны онцгой район болон Ардын Чөлөөлөх Армийн сонгуулиар тодорсон төлөөлөгчдөөс бүрдэнэ. БХАТИХ-ын Байнгын Хороо гүнзгий судалгаа хийж, өргөн хэмжээнд санал хураасны үндсэн дээр гаргасан шийдвэрийн төсөлд эдгээр сонгуулийн байгууллага нэгжүүдээс сонгох ёстой төлөөлөгчдийн тоог хуваарилахдаа сонгуулийн шинэ хуульд заасан зарчмыг мөрдөнө гэлээ.

           Шийдвэрийн төслийг бүх төлөөлөгчид судлан ярилцсаны дараа, санал хураалт хийлгэж батлуулахаар чуулганд дэвшүүлэх болно. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе