|
|
||
Арван нэгдэх сонгуулын Бүх Хятадын АТИХ-ын тавдугаар чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ли Жаошин 4-ны өдөр Бээжинд хэлэхдээ: Энэ удаагийн Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын чуулган 5-ны өдөр чуулж, 14-ний өдөр өндөрлөнө. Чуулганы 9 хоног хагасын хугацаанд 10 асуудал хэлэлцэнэ гэжээ.
Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр Ли Жаошин хэлэхдээ: энэ удаагийн чуулганаар засгийн газрын ажлын тайланг сонсож, хянан хэлэлцэж, төлөвлөгөөний тайланг хянан шалгаж батлан, төсвийн тайланг хянан шалгаж батлан, эрүүгийн заргын хуульд өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцэнэ. Арван хоёрдохь сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчдийн орон тоо болон сонгуулийн асуудлын шийдвэрийн төслийг хянан хэлэлцэнэ. Шянганы онцгой район, Ао-мэний онцгой районоос БХАТИХ-ын төлөөлөгчдийг сонгох хоёр аргын төслийг хянан хэлэлцэнэ. Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланг сонсож хянан хэлэлцэнэ. Ардын Дээд Шүүхийн ажлын тайланг сонсож хянана хэлэлцэнэ.Ардын Дээд Прокурорын Газрын ажлын тайланг сонсож хянан хэлэлцэнэ гэжээ. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |