• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао нарын зэрэг нам төрийн удирдах хүн гишүүдтэй уулзаж ярилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-04 20:24:29

      Хятадын нам төрийн удирдах хүн Хү Жиньтао, Ү Бангөү, Жя Чинлинь, Ли Чанчун, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гөүчян, Жөү Юнкан нар 4-ний өдөр УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны ээлжит чуулганд оролцож байгаа гишүүдтэй тус тус уулзсан бөгөөд хэсгийн судлан ярилцах хуралд оролцож, тэдэнтэй хамтаар улс гүрний том асуудлуудыг зөвшилцсөн байна.

  Эм эмнэлэг эрүүл мэнд, нийгмийн асрамж, нийгмийн даатгалын талаарх гишүүдийн нэгдсэн хурал дээр ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао олон нийтийн эм эмнэлгийн өөрчлөлт, шинжлэх ухаанаар үндсэн эм эмнэлгийн тогтолцоог ахиулах, тахир дутуу хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, хүн амын өндөр наслалт зэрэг асуудлаарх гишүүдийн санал санаачилгыг сонссон байна.

      ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь гадаадтай найрсгаар харилцах хэсгийн гишүүдийн хурал дээр хэлэхдээ, нааштай санал санаачилга дэвшүүлж, улс орны ерөнхий гадаад бодлогын стратегийг хэрэгжүүлэхийн төлөө хувь нэмэр үзүүлж, гадаад орнуудын тэргүүний туршилгаас суралцаж, улс ардын аж ахуй нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлэн, ардын зөвлөлдөх зөвлөлийн онцгой үүрэг ролио сайтар бадруулж, олон нийтийн гадаад харилцааг ахиулахыг гишүүдэд хүсэж байна гэжээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе