![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Арван нэгдэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын тавдах чуулганы төлөөлөгч Ли Жаошин 1-ний өдөр хэлэхдээ: Энэ удаагийн чуулганд дэвшүүлж, хянан хэлэлцүүлэх хэрэг нэхэмжлэх хуулийн өөрчлөлт оруулсан төсөл нь хүний эрхийг хүндэтгэх, баталгаажуулах зарчмыг харуулав гэжээ.
Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр Ли Жаошин хэлэхдээ: БНХАУ-ын үндсэн хуулийн 33 дахь заалтад, төрөөс хүний эрхийг хүндэтгэн үзэж, баталгаажуулна гэж тогтоожээ. Хүний эрхийг хүндэтгэн, баталгаажуулах нь Хятад улсын үндсэн хуульд тогтооосон чухал зарчим бөгөөд социалист тогтолцооны мөн чанарын шаардлагыг харуулав гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Хэрэг нэхэмжлэх тогтолцоо нь иргэдийн хувийн эрх чөлөө зэрэг үндсэн эрхтэй холбоотойг харгалзан, өөрчлөлт оруулсан төсөлд "хүний эрхийг хүндэтгэж, баталгаажуулах"-ыг "хэрэг нэхэмжлэх хуулийн " ерөнхий заалтын хоёрдугаарт бичин оруулсан нь Хятадын хууль зүйн тогтолцооны социалист мөн чанарыг бүрэн харуулахад ашигтай бөгөөд хууль зүйн байгууллага хэрэг нэхэмжлэх дэс дараалалд энэхүү үндсэн хуулийн зарчмыг улам сайн мөрдөн, туушлуулахад ашигтай юм гэжээ. /Баясгалан орчуулав /
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |