|
|
||
11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ли Жаошин 4-ний өдөр Хятадын цэргийн зарлагыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, Хятадын батлан хамгаалалтын зарлагын GDP-д эзлэх хувийн жин нь 1.28%-ийг эзэлж, энэ нь Америк, Их Британи зэрэг орнуудынхаас бага байгаа бөгөөд бусад оронд заналхийлэл болохгүй юм гэлээ.
Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр Ли Жаошин хэлэхдээ, Хятадын засгийн газар батлан хамгаалалтын байгуулалт болон эдийн засгийн байгуулалтыг зохицонгуй хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, батлан хамгаалалтын зарлага болон улс ардын аж ахуйн хөгжлийн төвшинг үндэслэн батлан хамгаалалтын зардлын цар хүрээг тогтоож байна. 2012 оны Хятадын батлан хамгаалалтын зардал нь 670 тэрбум 274 сая юаньд хүрч, өнгөрсөн оныхоос 11.2%-иар нэмэгдэх болно гэж төлөвлөж байна гэлээ.
Тэрээр бас хэлэхдээ, Хятад улс энх тайванч хөгжлийн замаар замнан, хамгаалалтын чанартай батлан хамгаалах бодлого хэрэгжүүлэх болно, Хятадын батлан хамгаалалтын зарлага нь бусад гол гол орнуудынхтай харьцуулбал нэлээд бага юм. Хятадын одоогийн цэргийн хүч нь улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын төлөө юм, бусад оронд заналхийлэл болохгүй юм гэлээ.\Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |