• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ-ын жил тутмын чуулганы анхны хэвлэлийн бага хурал олны анхаарлыг их татжээ

CRI       (GMT+08:00) 2012-03-04 17:04:06

      Хятадын төрийн дээд эрхт байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын ээлжит чуулган 5-ны өдөр Бээжинд нээлтээ хийнэ. Хятадын олон газраас хүрэлцэн ирсэн 2000 гаруй төлөөлөгчид олон газрын ард иргэдийн хүсэл найдварыг хүлээж, Бээжинд хуран цугларч улс орны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн санал санаачилга дэвшүүлэх болно. 4-ний үдээс өмнө уг чуулганы анхны хэвлэлийн бага хурал болж, хэвлэлийн төлөөлөгч Ли Жаошин чуулганы хэлэлцэх хэрэг болон чуулганы бэлтгэл ажлын байдлыг танилцуулж, дотоод гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. Үүнд эрүүгийн заргын хуульд өөрчлөлт оруулах төсөл, батлан хамгаалахын төсөв, эдийн засгийн бодлогын чиглэл хандлага тэрчлэн дараагийн сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгчдийг сонгох зэрэг асуудал нь дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан байна.

      Ли Жаошин эн тэргүүнд уг чуулганы хэлэлцэх хэргийг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, энэ оны Бүх Хятадын АТИХ-ын ээлжит чуулган 5-ны өдөр нээлтээ хийж, 14-ний үдээс өмнө өндөрлөж, 9 хоног хагас чуулах болно. Энэ чуулганаар Засгийн газрын ажлын тайланг сонсож батлан, төлөвлөгөөний тайлан, төсвийн тайланг сонсож батлах болно. Мөн эрүүгийн заргын хуульд өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцэж, 12 дахь удаагаа сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгчдийг сонгох асуудлын тухай шийдвэрийн төслийг хянан хэлэлцэж, 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын Шянган Аомений засаг захиргааны онцгой районы төлөөлөгчдийн тухайн хоёр аргын төслийг хянан хэлэлцэх зэрэг 10 асуудлыг хэлэлцэх болно гэжээ.

      Чуулганы хэлэлцэх хэргийн дагуу энэ оны Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хороо уг чуулганд Эрүүгийн заргын хэргийн хуульд өөрчлөлт оруулах төслийг дэвшүүлсэн хэлэлцүүлэх болно. Энэ бол 1979 оноос нааш Эрүүгийн заргын хуульд хоёрдох удаагаа өөрчлөлт оруулж байгаа болно. Эрүүгийн заргын явцад хууль хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааг дүрэмжүүлэн , хүний эрхийг хамгаалж байгаа үндсэн хууль болсны хувьд уг хуульд өөрчлөлт оруулж байгаад хүмүүс их анхаарал хандуулж, гэмт этгээдийг нэн үр ашигтай залхаан шийтгэхийн зэрэгцээ иргэний эрхийг улам хүндэтгэн хамгаалахыг хүмүүс хүсэн хүлээж байна.

     Ли Жаошин хэлэхдээ, Хүний эрхийг хүндэтгэн баталгаажуулах нь Хятад улсын үндсэн хуульд тогтоосон чухал зарчим бөгөөд социалист тогтолцооны мөн чанарын шаардлагыг харуулав. Эрүүгийн заргын хэргийн хуульд үндсэн хуулийн энэхүү зарчмыг бүрэн тусгасан байна. Энэ удаа Эрүүгийн заргын хуульд өөрчлөлт оруулахдаа, гэмт хэрэгтнийг залхаах ба хүний эрхийг баталгаажуулах хоорондын харилцааг сайтар зохицуулахыг чанд баримталсан нь гэмт хэргийн үнэн байдлыг цагийг амжин зөв оновчтойгоор тодруулж, гэмт хэрэгтнийг хуулийн дагуу шийтгэж, гэмт хэрэг үйлдээгүй хүн хилстэж, хуулийн хариуцлага хүлээхээс зайлсхийж, хүний эрхийг хүндэтгэн хамгаалж, иргэдийн зарга мэдүүлэх эрх болоод бусад хууль ёсны эрх ашгийг батлахад ашигтай юм гэжээ.

  Хятадын батлан хамгаалахын зардалд гадаадынхан маш их анхаарал хандуулсаар иржээ. Энэ тухай Ли Жаошин хэлэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнахыг эрс хэлбэрэлтгүй баримтлан, сэргийлэлтийн чанартай батлан хамгаалахын бодлого хэрэгжүүлж байна. 2012 онд Хятадын батлан хамгаалахын зардлын төсөв 670 тэрбум 274 сая юань байж, энэ нь өнгөрсөн оныхоос 11.2 хувиар өсөх болно гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, "2011 онд, Хятадын батлан хамгаалахын зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1.28 хувийг эзэлж, харин Америк, Англи зэрэг орнуудынх 2 хувиас давж байсан. Хятад улсын цэрэг дайны хязгаарлагдмал хүчин чадал нь үндэснийхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө байж, ямар нэгэн улс оронд заналхийлэл болохгүй. Хятад улсын батлан хамгаалахын хүчин чадал болон дипломат харилцаа нь бүгд энхийг хамгаалахын төлөө юм. Бид дэлхийн энх тайвны төлөө, энх тайвныг эрхэмлэдэг бусад улс орнууд болон ард түмэнтэй хамтаар нэн их хүчин чармайлт гаргасан юм" гэжээ.

  Хятадын эдийн засгийн асуудлаарх сэтгүүлчийн асуултад хариулах үед Ли Жаошин хэлэхдээ, Хятадын эдийн засгийн ирээдүйн хөгжлийн боломж тохиол нь өрсөлдөөн сорилтоосоо их байж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар банк санхүүгийн хямралын нөлөөг зохицуулахад Хятад улс бэлэн гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Сүүлийн жилүүдэд, бид өөрчлөлт нээлтийн бодлогоо нийгэм, эдийн засгийн хөгжлийнхөө чухал хөшүүрэг болгож, гол чухал салбар болон гараанд бүгд илт амжилт тогтоосон юм. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар банк санхүүгийн хямралын нөлөөг хорогдуулахад бид бэлэн байна" гэжээ.

      Дараагийн сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгчдийг сонгох асуудал хүмүүсийн анхаарлын төвд орсон байна. Ли Жаошин хэлэхдээ, дараачийн сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгчдийг сонгохдоо хүн болгон эрх тэгш байх, орон нутгууд эрх тэгш байх, үндэстнүүд эрх тэгш байх 3 зарчмын дагуу төлөөлөгчдийг сонгох болно. 670 мянган хүн бүрт нэг төлөөлөгч оногдоно. Орон нутгууд эрх тэгш байх зарчмын дагуу олон муж, район, хотууд хүн амын олон цөөнөөс үл хамаарч орон нутгийн адил тооны 8 төлөөлөгчтэй байх болно. Үндэстэн эрх тэгш байх зарчмын дагуу Бүх Хятадын АТИХ-аас зохих тооны төлөөлөгчдийг муж, район, хотод оноон өгч хүн ам цөөн үндэстний цөөнхийн наад захдаа нэг төлөөлөгчтэй байхыг батлах болно. Үүнээс гадна Шянган, Аомений засаг захиргааны онцгой район, Ардын чөлөөлөх армийн төлөөлөгчийг бодит байдлын дагуу хуваарилах болно. Олон талын төлөөлөл бүхий зүтгэлтнүүд төвлөрсөн районд зохих тооны төлөөлөгчидтэй байх болно гэжээ.

      4-ний өдрийн хэвлэлийн бага хурал дээр Ли Жаошин бас Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны хууль тогтоох ажил, гадаадад байгаа хятадын харъят хятадчуудын эх орондоо буцан ажил үйлс эрхлэх, төсөл санал санаачилгыг шийдвэрлэж байгаа байдлын талаар дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе