• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улс төрийн арга замаар Сирийн асуудлыг зохицуулах тухай Хятадын талын үзэл баримтлалыг тодорхойлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-04 15:32:31

  Хятадын ГХЯ-ны хариуцлагатан 4-ний өдөр үг хэлж, Сирийн байдалд Хятадын тал ихэд анхаарал хандуулж байгаа бөгөөд улс төрийн яриа хэлцлээр тус орны хямралыг зүй зохистой зохицуулах гэсэн үзэл баримтлалаа дахин нотолсон бөгөөд үүний төлөө цуцалтгүй чармайх болно гэжээ.

  Уг албаны хүн хэлэхдээ, Сирийн асуудлыг эртхэн улс төрийн аргаар зохицуулахын төлөө Хятад улс дараах хэдэн талын санал санаачилга дэвшүүлэн, холбогдох талуудад уриалж байна, тухайлбал:

  Нэгд, Сирийн засгийн газар болон холбогдох талууд аливаа хүчирхийллийн ажиллагаа, тэр тутмаа эгэл иргэдэд чиглүүлсэн хүчирхийллийн ажиллагаагаа даруй түргэн, тал бүрээр, дагалт нөхцөлгүйгээр зогсоох хэрэгтэй.


  Хоёрт, Сирийн засгийн газар болон олон нам бүлгүүд улс орон болон ард түмнийхээ алс хэтийн болон язгуур ашиг сонирхлыг харгалзаж, НҮБ болон Арабын холбооны Сирийн хямралыг зохицуулах тусгай элчин төв голч хүчин чармайлтын дагуу, ямар ч дагалт нөхцөлгүй мөртөө үр дүнг нь урьдчилан төсөөлөхгүйгээр улс төрийн багтаамжтай яриа хэлцэл хийж, зөвшилцлөөр дамжин тал бүрийг хамарсан өөрчлөлтийн замын зураг болон цагийн хуваарийг даруй түргэн боловсруулан хэрэгжүүлж, улс орныхоо тогтвортой байдал болон нийгмийн хэвийн дэг журмыг сэргээх хэрэгтэй.

  Гуравт, НҮБ гол үүрэг гүйцэтгэн, хүмүүнлэгийн туслалцааг зохицуулахаар хүчин чармайлт гаргахыг Хятадын тал дэмжинэ, харин "хүмүүнлэг" гэдгээр халхавчлан Сирийн дотоодод хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ.

  Дөрөвт, олон улсын хамтын нийгэмлэг Сирийн тусгаар тогтнол, бүрэн эрх, үндэсний нэгдмэл байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үнэнхүү хүндэтгэж, Сирийн ард түмэн бие даан улс төрийн тогтолцоо болон хөгжлийн замаа сонгохыг хүндэтгэн, Сирийн улс төрийн хүчнүүд яриа хэлцэл хийхэд нөхцөл боломж бүрдүүлэн өгөхийн зэрэгцээ, шаардлага бүхий бүтээлч тусламж олгож, яриа хэлэлцээний үр дүнг нь хүндэтгэх ёстой.  

   Тавд, НҮБ болон Арабын холбоо хамтаар Сирийн хямралыг зохицуулах хамтарсан тусгай элч томилохыг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд тусгай элч улс төрийн аргаар Сирийн хямралыг зохицуулах талаар бүтээлч үүрэг гүйцэтгэж ажиллахыг дэмжинэ.

  Зургаад, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд "НҮБ-ын дүрэм" болон олон улсын харилцааны бусад үндсэн зарчим ёсыг чанд мөрдөх ёстой. Аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхлэгч орон болохын хувьд, өөрийн үүрэг хариуцлагаа үнэнчээр гүйцэтгэж, Сирийн хямралыг улс төрийн аргаар зохицуулахын төлөө бусад холбогдох талуудтай эрх тэгш, тэвчээртэй бөгөөд тууштай зөвшилцөл хийж, Аюулгүйн зөвлөлийн эв санааны нэгдлийг хамгаалахад бэлэн гэжээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе