• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

3 жилд эм эмнэлэгийн тогтолцооны өөрчлөлтийн салбарт 1 триллион 100 тэрбум юаний хөрөнгө оруулжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-05 15:05:13

          УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Эрүүл мэндийн сайд Чэнь Жү 5-ны өдөр Ардын Их Хурлын Ордонд сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ, 3 жилд төвлөрсөн төсвөөс эм эмнэлэгийн тогтолцооны өөрчлөлтийн салбарт 1 триллион 100 тэрбум гаруй юаний хөрөнгийг шинээр нэмж оруулсан, "12-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд засгийн газраас эм эмнэлэгийн тогтолцооны өөрчлөлтийн салбарт бас нэн их хөрөнгө оруулах болно гэлээ.

          Иргэний эрхлэлтийн хөрөнгийн эм эмнэлэгийн салбарт орж, гадаадад нээлттэй нийгэм нийтийн эмнэлэг эрхлэх тогтолцоо бүрдүүлэх тухай Чэнь Жү хэлэхдээ, 2010 онд олон яам хороо хамтран тусгай баримт бичиг боловсруулж, нийгэм нийтийн хөрөнгөөр эмнэлэг эрхлэхийг урамшуулсан юм. Эрүүл мэндийн салбарын хувьд, зах зээлд орох стандартыг сайтар боловсруулж, түүний баримжааг улсын эмнэлэгтэй адил байлгах ёстой гэжээ. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе