• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ-ын жилийн ээлжит чуулган Бээжинд нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-05 10:58:04

    11-дэхь сонгуулийн БХАТИХ 5 дахь чуулган 5-ний үдээс өмнө Бээжинд нээгдлээ. Хү Жиньтао, У Бангөү, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жинпин, Ли Кэчян, Хэ Гөчян, Жоу Юн Кан нарын зэрэг Хятадын удирагчид хуралд оролцлоо.

    Чуулганыг БХАТИХ-ын байнгын хорооны дарга У Бангөү даргалж, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао БХАТИХ-ын 3000 депутатад хандан засгийн газрын ажлын тайлан хийлээ. Тайланд Хятадын засгийн газрын 2011 оны ажлыг эргэцүүлэн дүгнэж, 2012 оны ажлыг танилцуулсан байна.

    9 өдөр хагас хуралдах уг чуулганы явцад депутатууд засгийн газрын ажлын тайлан, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан, Ардын Дээд Шүүх болон Ардын Дээд Прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэх бөгөөд оны төлөвлөгөөний тайлан болон төсвийн тайланг хянан зөвшөөрөх юм. Мөн эрүүгийн хэргийн заалдах хуульд өөрчлөлт оруулах төсөл, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын депутатуудын тоо норм болон сонгуулийн асуудлын тогтоолын төсөл, Сянган, Аоменийн засаг захиргааны онцгой районы 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын депутатыг сонгох дүрмийн хуулийн төслийг хянан хэлэлцэх юм./Баатар орчуулав/

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе