• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2011 онд Хятадын хөдөө тосгоны иргэдийн орлогын өсөлт түргэн байв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-05 11:38:02

       Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр 11 дэх сонгуулийн бүх Хятадын АТИХ-ын 5-р чуулган дээр хийсэн засгийн газрын ажлын тайландаа, 2011 онд Хятадын хөдөө тосгоны иргэдийн дундаж орлогын өсөлт 1985 оноос хойших хамгийн өндөр төвшинд хүрч, өсөлтийн хурд 2 жил дараалан хот суурингийн иргэдийнхээс түргэн байлаа гэжээ.

       Вэнь Жябао цохон тэмдэглэхдээ, 2011 онд Хятадын олон нутагт цалингийн хамгийн доод хэмжээг дээшлүүлж, 7 жил дараалан аж ахуйн нэгжийн өндөр настны тэтгэмжийг нэмэгдүүлж, 2011 онд хүн бүрийн дундаж орлого 1680 юань болж нэмэгдэн, 57 сая хүнд үр өгөөжөө хүртээжээ. Хот суурины доогуур орлогыг батлах нөхөн олговрын төвшин ба зарим тусгай тэтгэлэг, амьжиргааны нөхөн олговрын стандартыг цаашид дээшлүүлж, бүх Хятадын хот суурины доогуур орлогын баталгаанд хамрагдагсдын ба хөдөө тосгоны иргэдийн "идэх, өмсөх, суух, эмчилгээ, хойдохын буян үйлдэх" зэрэг 5 талаар баталгаа хангахад хамрагдсан амьдрал хүнд 86 сая иргэдэд нөхөн олговор олгов. Нийгмийн тусламж үзүүлэх ба баталгааны стандартыг барааны үнийн өсөлттэй холбогдуулсан механизмыг байгуулсан гэжээ. \орчуулсан Алтанхуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе