![]() |
|
![]() |
![]() |
|
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
11-дэхь сонгуулийн БХАТИХ-ын 5 дахь чуулган 5-ний үдээс өмнө Бээжинд нээгдлээ. Хү Жиньтао, У Бангөү, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жинпин, Ли Кэчян, Хэ Гөчян, Жоу Юн Кан нарын зэрэг Хятадын удирдагчид болон 3000 депутат хуралд оролцлоо.
Хурал дээр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайлан хийлээ. Тайланд цохон тэмдэглэхдээ, энэ он бол "12-р 5 жил"-ийн төлөвлөгөөний чухал жил бөгөөд энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн жил тул ард түмэнд таалагдсан хариулт өгөх хэрэгтэй гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, 2011 онд Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилт бол дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээг 7,5 хувиар өсгөж, хот суурины ажлын байраар хангагдсан хүний тоог 9 сая болгож, хот суурины ажилгүйдлийн хэмжээг 4.6 хувьд хязгаарлаж, иргэдийн хэрэглээний үнийн өсөлтийг 4 хувь орчим хязгаарлах явдал юм. Мөн хот суурины иргэдийн орлогын бодит өсөлтийг эдийн засгийн өсөлттэй уялдсан байхыг батална гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, баталгаа ба иргэдийн амьжиргааг сайжруулахыг засгийн газрын ажлын тэргүүн чухал үүрэг болгох хэрэгтэй. Засгийн газраас санхүүгийн орлого зарлагын бүтцийг улам боловсронгуй болгож, иргэдийн амьжиргааны салбарыг түлхүү анхаарч, боловсрол, соёл, эмчилгээ эрүүл мэнд, ажил олголт, нийгмийн баталгаа, баталгаат орон сууц зэрэг талаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно. Төрийн албан хаагч ажлын шугамаар гадаадад айлчлах, албаны машин унаа хэрэглэх, албаны хүлээн авалт зэрэгт хэрэглэх зарлагыг чанга хязгаарлаж, албаны унаа хэрэглэх журмыг өөрчилж, захиргааны өртгийг бууруулах явдал зайлшгүй хэрэгтэй гэжээ. \орчуулсан Алтанхуар\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |