• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс энэ жил хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг урагшлуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-05 11:09:08

             Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган дээр хэлэхдээ, энэ жил "хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачны" асуудлыг ажлын тэргүүн чухал байранд тавьж, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил болон тариачдын орлогын өсөлтийг үргэлжлэн нэмэгдүүлэх болно гэжээ.

             Вэнь Жябао БХАТИХ-ын чуулган дээр хийсэн засгийн газрын ажлын тайландаа, үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээг тогтвортой нэмэгдүүлж, тариалах талбайг тогтворжуулан, нэгж тутмын ургацын хэмжээг нэмэгдүүлэхээр чармайна. Хөдөө аж ахуйн нөхөн олговрын ерөнхий хэмжээг нэмэгдүүлэн, стандартыг дээшлүүлж, цар хүрээг тэлэн, байгууламжаа төгөлдөржүүлж, тэжээвэр амьтан өсгөж, тариалан эрхэлдэг айл, тариачдын хоршоо болон олон төрлийн үйлчилгээний зохион байгуулалтад шинэ нөхөн олговор түлхүү олгоно. Мөн үр тарианы хамгийн доод худалдан авах үнийг өсгөн, энэ жил улаан буудай, тутаргын хамгийн доод худалдан авах үнийг 50 килограмм тутамд тус бүр 7.4 юань болон 16 юаниар нэмэгдүүлнэ гэжээ.

\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе