|
|
||
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Гишүүн, Хятадын сансрын техникийн судалгааны хүрээлэнгийн сансрын шинжлэх ухаан техник болон задгай сансарт хайгуул судалгаа хийх ахлагч мэрэгжилтэн Е Пей Жянийн танилцуулснаар, Чан Э 3-р-ыг судлан үйлдэх ажил урагштай байж, 2013 онд товолсон цагт нь хөөргөх болно гэжээ.
Е Пей Жянь хэлэхдээ, Чан Э 3-р саран бөмбөрцөгт газардаад шинжлэх ухааны маш олон төрлийн хайгуул хийх болно гэжээ.
Чан Э 3-р Хятадын анхны саран бөмбөрцөг дээр аялах төхөөрөмжийг авч явах болно. Чан Э 3-р саран бөмбөрцөгт газардаад саран бөмбөрцөгт аялах төхөөрөмжийг буулгаж, саран бөмбөрцөг дээр 3 сар гаруй ажиллуулах болно.
Е Пей Жянь хэлэхдээ, өнөөгийн байдлаас харахад 2013 онд Хятад улс Чан Э 3-р-ыг саран бөмбөрцөгт хөөргөх бүрэн боломжтой гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |