Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын гадаадад нээлттэй байх үйлс шинэ шатанд орж, импорт экспортын худалдаа, хоёр чиглэлийн хөрөнгө оруулалтын статус болон гүйцэтгэх үүрэгт гүнзгий өөрчлөлт гарч байна. Шинэ нөхцөлд зохицож, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны сэтгэхүйгээ шинэчилж, гадаадад хандсан эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчилж, нээлттэй хэлбэрийн эдийн засгийн түвшнийг дээшлүүлж, нээлттэй эдийн засгийн шинэ хэлбэрийг бий болгоно гэжээ.
Вэнь Жябао мөн өдөр нээгдсэн 11 дэхь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы нээлтийн ёслол дээр хийсэн засгийн газрын ажлын тайландаа мөн тэмдэглэхдээ, гадаад худалдааны тогтвортой хөгжлийг хэвээр хадгалах ёстой. Гадаад худалдааны бодлогыг үндсэндээ тогтвортой байлгаж, гадаадын хөрөнгийг ашиглах үр ашгийг дээшлүүлж, гадаадын хөрөнгийг тэргүүний боловсруулах аж үйлдвэр, дээд шинэ технилогийн аж үйлдвэр, эрчим хүч хэмнэсэн экологийн аж үйлдвэр, орчин үеийн үйлчилгээ болон баруун бүсийг хөгжүүлэхэд татан оруулах хэрэгтэй. Гадаадтай хамтран ажиллах стратеги хэрэгжүүлж, олон төрлийн өмчийн аж ахуйн нэгжийн гадаадад эрчим хүч, түүхий материал, хөдөө аж ахуй, боловсруулах салбар, үйлчилгээ, дэд бүтэц зэрэг салбарын хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа болон үндэстэн дамнасан хавсарган нэгтгэхэд эмх цэгхтэй оролцуулна. Иргэдийн гадаадад хөрөнгө оруулах талын хязгаарлалтыг зөөлрүүлж, гадаадад хөрөнгө оруулах эрсдэлийн удирдан хамааралтыг эрчимжүүлж, Хятадын гадаадад хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн ажилтан ажилчид болон хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаална. Дэлхийн эдийн цэгцлэлт болон бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцоно. Хөгжингүй орнуудтай эдийн засаг худалдааны харилцаагаа тогтвортой хөгжүүлж, хөгжиж буй орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлнэ гэжээ. /Баатар орчуулав/