• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос өөрийн орны байдалдаа тохирсон хөгжлийн замаар замнахыг дэмжинэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-05 17:40:09

       ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн 5-ны өдөр тодорч, ерөнхий сайд В. Путин сонгуульд ялсан байна. Хятадын ГХЯ-ын төлөөлөгч Лю Вэйминь 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, БНХАУ-ын дарга Хү Жиньтао В. Путинд баярын цахилгаан явуулсан. Хятад улс Оросын ард түмний сонголтыг хүндэтгэж, Орос өөрийн орны байдалдаа тохирсон хөгжлийн замаар замнахыг дэмжинэ, Оросын нийгэм улс төр тогтвортой, эдийн засаг үргэлжлэн хөгжиж, олон улсын үйл хэрэгт нэн их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэжээ.

       5-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр Лю Вэйминь хэлэхдээ, Хятад Орос харилцан хамгийн гол, хамгийн чухал стратегийн хамтын ажиллагааны түнш байж, Хятад Оросын харилцаа эрүүл саруул, сайн сайхан хөгжиж ирсэн юм. Хоёр тал шинэ байдалд хоёр орны удирдагчдын тохиролцсон ирэх 10 жилд Хятад Оросын харилцааны хөгжлийн төлөвлөгөө болон олон салбар дахь хамтын ажиллагааны нэгдсэн ойлголт, хэлэлцээрийг цаашид хэрэгжүүлэн, Хятад Оросын эрх тэгш харилцан итгэх, харилцан дэмжих, хамтаар хөгжин цэцэглэх, үеийн үед найрсаг байх бүх талын стратегийн хамтын ажиллагааны харилцааг улам өндөр түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе