• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайвань хоолойн хоёр эргийн улс төр, эдийн засаг, соёл болон иргэдийн саналын үндэс суурийг нэмэгдүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-05 12:12:37

          Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, төв засгийн газрын Тайваны тухай бодлого чиглэлийг цаашид баримталж, Тайвань хоолойн хоёр эргийн харилцааны хөгжлийн улс төр, эдийн засаг, соёл түүнчлэн иргэдийн саналын үндэс суурийг нэмэгдүүлж, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг өргөтгөн хөгжүүлж шинэ шатанд хүргэнэ гэж илэрхийлжээ.

          Вэнь Жябао мөн өдөр болсон 11-р сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган дээр хийсэн засгийн газрын ажлын тайландаа, өнгөрсөн жил Тайваны хоёр эргийн харилцаа маш хатуу сорилтод нүүрлэсэн хэдий ч нааштай ахиц гарсан байна. "Тайваны тусгаар тогтнол"-ыг эсэргүүцэх, "1992 оны нийтлэг ойлголт"-ыг хүлээн зөвшөөрөх, хамтын ажиллагааны үр амжилтаа бататган солилцох, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжилд тус дөхөм үзүүлэх нь хоёр эргийн ард түмний хамтын эрэл хүсэл болж ирсэн байна гэжээ.

          Шинэ онд эдийн засаг банк санхүүгийн хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааны хоёр эргийн бүдүүвч хэлэлцээрийн дараах хэлцэл шинэ ахицад хүрч, хоёр эргийн эдийн засгийн бүс байгуулах алхам түргэсч, бүх салбаруудын харилцааг идэвхтэй өргөтгөж, хоёр эргийн ард түмний соёлын харилцааг улам нягтруулж, ашиг сонирхлыг улам уялдуулна гэж Вэнь Жябао мөн хэлсэн байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе