Баасан, 4 сарын 11, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нийгмийн баталгааны систем бүх талыг хамрахад алхам ойртсон байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-05 12:45:30

          Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр 11-р сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганд хэлсэн үгэндээ, Хятадын нийгмийн баталгааны систем тасралтгүй төгөлдөржиж, тогтолцоогоор бүх талыг хамруулах талд чухал алхам хийлээ . Энэ нь нийтийн үндсэн үйлчилгээг адил тэгш хүртээх ажил чухал амжилтад хүрснийг харуулж байна гэжээ.

          Вэнь Жябао мөн хэлэхдээ, 2011 онд нийгмийн баталгааны цар хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, Хятадад хот суурины өндөр насны даатгал, ажилгүйдлийн даатгал, үйлдвэрийн ослын даатгал, төрөхийн даатгалд хамрагдсан хүний тоо ихээр нэмэгдсэн байна. 2147 сянд хот суурины иргэдийн нийгмийн өндөр насны даатгалын төв байгуулж, 13 сая 340 мянган хүн даатгалд хамрагдаж, 6 сая 410 мянган хүн тэтгэврийн мөнгө авч, 2343 сяньд хөдөө тосгоны нийгмийн өндөр насны шинэ хэлбэрийн даатгалын төв байгуулж, 358 сая хүн даатгалд бүртгэгдэж, 98 сая 800 мянган хүн тэтгэврийн мөнгө хүртэж, хамрагдсан хэмжээ нь 60 хувиас давсан байна гэжээ. /Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе