• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөөгийн техник цөмийн цахилгааны аюулгүй байдлыг батлах боломжтой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-06 10:21:59

      Хятадын цөмийн эрчим хүчний салбараас ирсэн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүд, нэрт мэргэжилтнүүд 5-ны өдөр Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаогийн хийсэн засгийн газрын ажлын тайлангийн талаар хэлэлцэх үеэр хэлэхдээ, Хятад цөмийн цахилгааны аюулгүй байдлыг батлах техниктэй гэжээ.

      Хятадын эрчим хүчний үндэсний газрын дарга асан Жан Гүөбао хэлэхдээ, Хятадын эрчим хүчний бүтцэд эзлэх цөмийн цахилгааны хэмжээ маш бага байгаа, Хятадын цаашдын эрчим хүчний эх үүсвэрийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь цөмийн эрчим хүч юм. Хятад улс цөмийн эрчим хүчийг цаашид хөгжүүлэх ба цөмийн цахилгааны аюулгүй байдлыг батлах бүрэн техниктэй гэжээ.

      Хятадын цөмийн эрчим хүчний судалгаа төлөвлөлтийн хүрээлэнгийн нэр хүндэт захирал Ян Чи цохон тэмдэглэхдээ, цөмийн цахилгааныг хөгжүүлэхэд аюулгүй байдлыг чухалчлах хэрэгтэй. Эрсдэл, хохирол, хариуцлагын ухамсрыг зайлшгүй чангатгаж, төсөвлөх, үйлдэх, бүтээн байгуулах, эргэлтэд оруулах, халах, аюулгүйн талаар хянаж удирдах болон яаралтай зохицуулах зэрэг бүгд тодорхой үүрэг хариуцлагатай бөгөөд аюулгүйн хамгаалалтын шугамыг хамтаар байгуулна гэжээ.\Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе