|
|
||
2011 оны 9-р сард Хятад улс "Хятад улсын энх тайван хөгжил" гэсэн нэртэй цагаан ном нийтэлж, энх тайван хөгжил бол Хятад улсын орчин үеийн байгуулалт хийх, ард иргэдээ баяжуулан улс орноо хүчирхэгжүүлэх стратегийн шийдвэрт бодлого, дэлхийн үүрд мөнхийн энх тайван байдал, хамтын цэцэглэл хөгжилд хувь нэмэр оруулахад Хятад улсын эрхбиш замнах зам юм. Хятад улс энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй, уйгагүй, зоригтой замнах болно гэж дэлхий дахинд хандан тунхагласан юм.
Энэ нь 6 жилийн дараа Хятадын Засгийн газрын дахин нийтэлсэн энх тайван хөгжлийн тухай шинэ цагаан ном юм. Хятад улс болон дэлхийн улс орнууд хамтран бэрхшээлтэй цаг үеийг туулж байгаа үед, уг цагаан ном нь Хятад улсын эрс шийдэмгий байр суурийг дахин нотолсон төдийгүй, Хятад улсын хариуцлагатай байр суурийг дэлхий дахинд хандан тодорхойлсон байна.
Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 11 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулганд оролцож байгаа УТЗЗ-ийн гишүүн, ХКН-ын Гадаад хэргийн албын орлогч дарга Чю Юаньпин сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, энх тайван хөгжлийн зам бол Хятад улсын хувиршгүй зорилт юм. Бид өөрийн орны бодит байдалд мөн цаг эриний урсгал хандлагад зохицсон хөгжлийн замаар замнаж байгааг өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 30 гаруй жилийн практик үйл ажиллагаа гэрчилсэн байна гэлээ.
"Энэ нь улс орны хүсэл зориг болсны хувиар нам болон төрийн олон төрлийн чухал чухал баримт бичигт тодорхой тэмдэглэгдэж, манай нам төрийн удирдагчид олон улсын тавцанд үүнийг олон удаа тодруулан өгүүлсэн байдаг бөгөөд бидний бүхий л нийгмийн практикт уусан шингэсэн байгаа юм" гэж Чю Юаньпин хэлсэн байна.
Энх тайван хөгжлийн шинэ цагаан номд Хятад улсын сэргийлэлтийн чанартай батлан хамгаалалтын бодлого болон бие даан эзэн мэдсэн энх тайванч дипломат бодлогыг дахин нотолсноос гадна, олон улсын шинэ байдал дахь Хятад улсын нэн идэвхтэй үр дүнтэй дипломат харилцааны шинэ чиглэл хандлагыг харуулсан юм.
Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 6-ны өдөр болсон дотоод гадаадын сэтгүүлчид оролцсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өнгөрсөн 10 жилд Хятадын дипломат харилцаа хүндрэл бэрхшээлийг даван туулж, олны таашаалыг хүлээж, нэр хүндээ хамгаалж чадсан юм гэжээ.
"Энэ 10 жил бол дэлхий дахин ихээр хөгжиж, ихээр өөрчлөгдөн, ихээр тохируулалт хийсэн 10 жил, мөн ч Хятадын дипломат харилцаа түргэн ахиж, баялаг үр дүнд хүрсэн 10 жил юм. Бид нөхөр Хү Жиньтаогоор ерөнхий нарийн бичгийн дарга болгосон ХКН-ын Төв хорооны удирдлага дор, Хятадын дипломат харилцааны ажил үйлс нь их талд идэвхтэй үйлчлэн, үймээн дэвжээнт байдалд эв зүйтэй хандаж, шинэ байдлыг нааштай нээж, Хятадын эдийн засаг болон нийгмийн хөгжилд ашигтай гадаад орчныг бүрдүүлэн өгсөн юм" гэж сайд Ян Жечи илэрхийлжээ.
Хятад улс нэн идэвхтэй үр дүнтэй улс орны хариуцлагатай үзэл ойлголтыг нэн чухалд үзэж, "Улс орон хүчирхэгжвэл зайлшгүй жанжлалд хүрэх" гэсэн уламжлалт хэв загварын хүрээнээс давсан байна. УТЗЗ-ийн гишүүн, Дундад дорнодын асуудлаарх Хятадын тусгай элч Ү Зыкэ хэлэхдээ, сэтгэхүйгээ өөрчилж байгаа нь Хятадын дипломат харилцааны хөгжилд амьжиргааны шинэ хүч сэлбэсэн боловч, энэ нь Хятадын байр суурийг өчүүхэн ч өөрчлөхгүй юм. Энэ нь даруй энх тайвны хэлбэрээр, хамтран ажиллах хэлбэрээр дэлхийн улс орнуудтай хамтын хөгжлийг хайх явдал юм гэжээ.
2012 оны байдлыг урьдчилан төсөөлөхөд, олон улсын хүчинд нэмэгдэх хасагдах өөрчлөлт гарах, олон улсын тогтолцоонд хувиралт тохируулалт хийх, олон улсын харилцааны харилцан уялдаатай хөгжих зэрэг нь улам гүнзгийрэх болно. Үүнд урьдаас төсөөлж болох, төсөөлөхийн аргагүй тогтворгүй, нотлохын аргагүй хүчин зүйлүүд ч оршиж байна. Одоо Хятад улсад тулгарч буй бүс нутгийн болон олон улсын орчин ахуйг хүйтэн дайнаас хойших хамгийн будлиантай мөртөө хүнд байна гэж хэлж болох юм. \О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |