• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд тэнгисийн асуудлаарх Хятадын байр суурийг илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-06 15:55:54

    Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад болон холбогдох орнууд өмнөд тэнгисийн асуудлыг сайтар зохицуулах чадвар, оюун билэгтэй юм гэжээ.

    Мөн өдөр болсон 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5 дахь чуулганы хэвлэлийн бага хурал дээр Ян Жечи хэлэхдээ, Хятадын тал бодит байдалд тулгуурлан, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээний дагуу, шууд холбогдсон орон хэлэлцээрээр дамжин өмнөд тэнгисийн маргааныг зохистой зохицуулахыг зорьсоор ирсэн юм. Маргааныг зохицуулахаас өмнө "маргалдахаа зогсож байгаад, хамтаар нээн ашиглаж" болох юм. Хятад улс холбогдох орнуудтай маргааныг эв зүйгээр зохицуулах, өмнөд тэнгисийн ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах талаар чухал багц нийтлэг ойлголт тохиролцсон хэдий ч хийх ажил их байна гэжээ.

    Ян Жечи хэлэхдээ, Хятад улс хөршүүдтэйгээ найрсаг харилцаж, хөрш орноо ханиа болгосон дипломат бодлогыг хэрэгжүүлж, Азийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр чармайна. Одоо Хятад улс болон Азийн орнууд хоорондын харилцааны хөгжлийн хандлага сайн, олон төрлийн идэвхтэй хүчин зүйлээр дүүрэн байгаа. Энэ нь дээд давхаргын хэлхээ холбоо "Нягт"болж, ашиг сонирхол харилцан нэгтэх нь "гүн"болж, хамтын ажиллагаа "олширч", хүмүүнлэгийн солилцоо " дотно" байгаа зэргээр илэрч байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе